by

Ярилцлагууд

  • Г.Тэлмэн: Бид энэ хувилбарыг 100 хувь харилцагчийн сэтгэл ханамжийн төлөө зориулсан

    Ард Апп шинэчлэгдсэн 4 дэхь хувилбараа танилцуулж байгаатай холбогдуулан Ард Кредит ХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Тэлмэн Ард Академид ярилцлага өглөө.

  • Хуримтлал суурьтай тэтгэврийн тогтолцооны хамгийн том давуу тал, хөшүүрэг нь ”цаг хугацаа”

    Эдийн засгийн талаас нь ярихад, тэтгэврийн тогтолцоо нь иргэнийг өндөр настай болох тусам илүү өндөр тэтгэмж олгосноороо иргэнд ирээдүйн баталгаа болж өгч байгаа юм. Тэгэхээр, хэрвээ тухайн хүн тэтгэвэрт гараад, их хэмжээний хуримтлалтай, өндөр дүнгээр тэтгэвэр авдаг болвол ямар ч ажил хийсэн, зөвхөн түүндээ анхаараад явах боломж бий болно шүү дээ. Одоо жишээ нь,заавал хувиараа бизнес хийх ч юмуу, эсвэл улс төрд орж байж мөнгөтэй болох биш урдах ажлаа хийж явахад тэтгэврийн хуримтлал нь өндөр үр өгөөж өгч, тухайн хүн боломжийн тэтгэмжтэй байхаар бол хүмүүст ажиллах таатай орчин бүрдэнэ.

  • Надаас хүсэж буй хүлээлтээс илүү үр дүн гаргаж ажиллахыг эрмэлздэг

    Анх Улаанбаатар хотын банканд зээлийн мэргэжилтнээр ажиллан, ажлын гараагаа эхлүүлж байлаа. Намайг ажилд орсон тэр жил орон сууцны 8 хувийн хөнгөлөлттэй зээл олгогдож эхэлж байсан үе ч таарч өглөөнөөс үдэш хүртэл чөлөө завгүй ажилласаар нэг их хурдан ярьдаг, туранхай бор залуу болчихсон байсан цаг маань санаанд орж байна.

  • Даатгал бол хайртай хүмүүсийнхээ төлөө хийж буй хөрөнгө оруулалт

    Даатгал гэдэг үгийг хүн бүхэн мэддэг боловч өдөр тутмын хэрэглээгээ болгож чадаагүй л явна. Учир нь нийгмийн даатгал, улсын эрүүл мэндийн даатгалын хүрээгээр ойлгож хүлээн авдаг бөгөөд зарим хүмүүс татвартай зүйрлэн явцуу хүрээнд сэтгэсээр яваа нь харамсалтай. Даатгалын төрөл зүйлүүд маш олон бөгөөд гагцхүү тухайн даатгуулагч өөртөө хамгийн их хэрэгтэй даатгалаа сонгон авах нь тохиромжтой.

  • АрдКойн бол блокчэйн технологид суурилсан Монголын хамгийн анхны бүтээгдэхүүн

    АрдКойн бол урамшууллын оноо. Харин технологийн хувьд блокчэйнд суурилан хийгдсэн Монголын хамгийн анхны бүтээгдэхүүн юм. АрдКойныг блокчэйн дээр гаргаж буйгаараа бусад төрлийн урамшууллын оноотой харьцуулахад “хувьсгал” хийсэн гэж хэлж болно. Учир нь дэлхийд хамгийн анх бид туршин хөгжүүлж байгаа билээ.

  • Эдийн засаг хямрах тусам илүү хэмнэж, илүү хадгал

    Мэргэжилтнүүдийн зүгээс ид ажиллаж, орлоготой байгаа үедээ гэнэтийн хэрэгцээгээ хангах хэмжээний буюу 3-6 сарын зардалтай тэнцэх хэмжээний хуримтлал үүсгэхийг зөвлөдөг. Ихэнх тохиолдолд иргэд орлогынхоо 10 хувиас эхлэн хуримтлуулах боломжтой гэсэн судалгаа байдаг. Та аль болох эрт хуримтлуулж эхлэх тусам төдий хэмжээний нэмэлт хүүгийн орлого олох боломжтой байдаг. Өнөөдрийнх шиг иргэдийн орлого буурсан, олсон орлогоо хэрхэн хэрэгцээндээ хүргэхээ мэдэхгүй байгаа бол та өөрийн гарч буй зардлаа аль болох бууруулж хэрэгцээгүй зардлаа багасгах хэрэгтэй.

  • Залуучуудад тэтгэврийн сэдэв хол хөндий зүйл биш

    Нийгмийн даатгалын сан нь тэтгэвэр, эрүүл мэнд, ажилгүйдэл, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол гэсэн нийт 5 дэд сангаас бүрддэг бөгөөд эдгээрээс тэтгэврийн даатгалын сангийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд доголдож дампуурлын ирмэгт хүрээд байна. Тэтгэврийн сангийн шинэчлэлийн талаар хүчтэй дуугарч, боломжит гарц шийдлийг олон нийт болоод төр засгийнханд илэрхийлдэг Ард Лайф ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулгатай энэ цаг үеийн халуун сэдвээр ярилцлаа.

  • Б.Гантулга: Энэ Засгийн газар, эрх баригчдын түүхэнд дурсагдан үлдэх гавьяа нь тэтгэврийн шинэчлэл байх болно

    -Төр засаг иргэдээ баян, хөрөнгөтэй болгох гэж, баялгийн тэгш хуваарилалтыг хийх гэж бэлэн мөнгө тарааж үзлээ, хувьцаа, хишиг тарааж үзлээ гэвч эргээд харахад энэ бүхэн оновчтой байсангүй. Нэг дор бэлэн мөнгө тараахаар долоо хоног хүргэхгүй үрээд дуусгадаг, тогтмол бэлэн мөнгө тараахаар ажил хийхээ больчихдог.

  • ХОС-ийн талаар Мэргэжилтнүүд

    Үндэсний Хувьчлалын Сан, Монголын Анхны Хамтын ХОС үйл ажиллагаагаа эхлүүлж, Монголын Хөрөнгийн Бирж дээр цан цохисон өдрөөс хойш амжилттай ажилласаар байна. Олон нийтээс татан төвлөрүүлэх 4тэрбум 750 сая төгрөгийн төлөвлөгөөгөө 17 хувиар давуулан биелүүлсэн бол хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээр нэгж эрхийн арилжаа идэвхтэй хийгдэж, үнийн хувьд одоогоор 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • Үндэсний Хувьчлалын Сан иргэдэд баялгийн эзэн байхад тусална

    Хамтын хөрөнгө оруулалтын сан нь хүмүүсийн сул чөлөөтэй мөнгийг татан төвлөрүүлж, ирээдүйд үнэ нь өсөх хувьцаа, алт, үл хөдлөх хөрөнгө зэрэгт хөрөнгө оруулж, түүнээс бий болох ашгийг хүмүүст хуваарилах зарчмаар ажилладаг. Тэгвэл дэлхийд хамтын хөрөнгө оруулалтын сан үүссэнээс хойш 250 жилийн дараа Монгол улсад Анхны Хамтын ХОС үүсэж, Монголын ард иргэд маань Санд хөрөнгө оруулалт хийх боломж бодит биеллээ оллоо.

  • Мөнгөө өөртөө ажиллуулдаг болсон цагт санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ

    Ид ажиллаад, ажлынхаа ашиг шимийг хүртээд явж байгаа хүмүүс яг одоогийн амьдралынхаа чанарыг алдагдуулахгүйн тулд сайтар төлөвлөх хэрэгтэй. Товчхондоо, одоо иддэг хоол, өмсдөг хувцас, унадаг машин, амьдардаг байраа дордуулахгүй амьдрахыг хүн бүр л хүснэ шүү дээ. Үүний тулд хэрхэх вэ гэхээр, хамгийн сайн ажиллаж, амжилттай яваа үедээ хөрөнгө оруулалтанд анхаарлаа хандуулснаар, амьдралын чанараа алдахгүй байхад тусална.

  • 100 төгрөгөөр ч болов хөрөнгө оруулж, оролц. Өөрийнхөө хувь заяаны эзэн нь бай

    Мөнгөний төлөө өөрөө ажиллаж, эргээд мөнгөө өөрийнхөө төлөө ажиллуулж сур гэж хэлмээр байна. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд ухаалаг байх ёстой. Хөрөнгө оруулалтаа яг өнөөдөр хий. Цаг битгий алд. Цаг бол алтнаас илүү үнэтэй нөөц.

  • Хөрөнгө оруулалт гэдэг богино зайн гүйлт биш урт хугацааны марафон

    Нэгэн мэргэжлийн хөрөнгө оруулагч хэлсэн байдаг, 20 жил хадгалахгүй хувьцаагаа 2 өдөр ч битгий хадгал гэж. Тэгэхээр хэрвээ та хувьцаа авахаар шийдсэн бол чанартай, сайн компанийн хувьцаа авах хэрэгтэй. Урт хугацаандаа үйл ажиллагаа нь тасалдахгүй үргэлжилж чадах компанийг сонгох хэрэгтэй. Сан ийм шимтгэл авдаггүй. Мөн бага дүнгээр хөрөнгө оруулах боломжтой хүмүүст болон их дүнгээр хөрөнгө оруулалт хийдэг хүмүүст ч олддог боломжуудыг санал болгодог.

  • Миний анхны 10 сая төгрөгийн хадгаламж

    Их сургуулиа төгсөөд өөрийн гэсэн хадгаламжгүй 2 жил явсны эцэст хадгаламж нээлгэе, сар бүр тогтмол мөнгө хуримтлуулъя гэдэг шийдвэр гаргаж байсан. Эхэндээ цалингийнхаа 10 хувь болох 100,000 төгрөгийг хадгалж байв. Сар бүр хэмнэх боломжтой зардлаа тодорхойлоод, хуримтлалын дүнгээ тогтмол нэмэгдүүлсэн. Хадгаламж нээснээс хойш 18 сарын дараа гэхэд анхны 10 сая төгрөгийн хуримтлал маань бүрдэж байсан даа. Хөрөнгө оруулалтаас ногдол ашиг авах эсвэл урамшуулал авах үедээ шууд хадгаламж руугаа хийж эхэлснээр, богино хугацаад өөрийнхөө хүслийн хуримтлалыг бий болгож чадсан.

  • Зарлагаа хэрхэн удирдаж буйгаар нь санхүүгийн сахилга баттай эсэхийг тодорхойлж болно

    Дэлхийн Банк болон Үндэсний Статистикийн Хорооноос хийсэн өрхийн судалгаагаар, 10 өрх тутмын 1 нь тэг орлоготой болж, 10 өрх тутмын 7 нь орлого буурсан гэж хариулсан бол, нийт өрхийн 40% нь ирэх сарын санхүүгийн байдалдаа санаа зовж байна гэж хариулжээ.

  • Ирээдүйд учирч болох эрсдэлээс даатгал таныг хамгаална

    Эрсдэл гэдэг маш өргөн хүрээтэй бөгөөд түүнийг багасгах, урьдчилан сэргийлэх аргуудын нэг нь “даатгал” юм. Даатгалд хамрагдснаар дундын сан үүсгэж, тэрхүү сангаасаа зовлонтой нүүр тулсан хэн нэгэндээ туслан, асуудлыг нь шийдэж өгдөг учраас гэнэтийн зүйл тохиолдоход айх сандрах зүйлгүйгээр асуудлаа тайвнаар шийдэх боломж үүсдэг.“Ирээдүйд учирч болох эрсдэлээс даатгал таныг хамгаална”

  • Ж. Золзаяа: Ард Секюритиз 8 дугаар сараас гадаад арилжаанд зуучилж эхэлнэ

    Манай компани энэ он гараад гадаад арилжаанд харилцагчдыг зуучлах эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, зөвхөн Монголын хөрөнгийн бирж бус, гадны, Хонконг, Лондон, Нью-Йорк гээд хаанаас ч хамаагүй хүссэн компанийнхаа хувьцааг авах боломж нээсэн. 8 сарын 1-нээс энэ үйл ажиллагаагаа идэвхжүүлэн, харилцагчдаа татахаар ажиллаж байна. Судалгаа авч, сургалтад сууж байсан хүмүүсийн хувьд ирэх сарын 1-нээс шууд арилжаанд орох боломжтой гэсэн үг. Коронавирусийн улмаас эрсдэлээ тооцож, холбогдох тооцоо, судалгаанд түлхүү төвлөрөн ажиллалаа. Гадаад арилжаанд зуучлах тусгай зөвшөөрөлтэй зургаа, долоон компани л бий.

  • Хүслийн хуримтлалаа үүсгэж эхлэхэд тань туслах тооцооллууд

    Ард Академийн уншигчдаас маань ирдэг асуултуудад бид мэргэжлийн түвшний хариулт өгч, санхүүгийн үнэн зөв, эх сурвалжтай мэдлэг олгохыг зорьдог билээ. Энэ удаа бид хуримтлалын үр шимээр зорилгодоо хүрэхийг хүсдэг нас насны хүмүүсийн төлөөлөл болсон 3 уншигчийнхаа асуултад Ард Актив ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал Г.Билгүүнээс тодруулан хариулж байна.

  • Таныг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх 5 зөвлөмж

    Мэдэхийг хүсдэг асуултандаа мэргэжлийн хүнээс хариулт авах боломж олгосны дагуу асуултаа ирүүлсэн Ард Академийн уншигчдадаа амласан ёсоороо бид Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү Эрхэлсэн Захирал Б.Золбоогийн зөвлөмжийг хүргэж байгаадаа таатай байна.

  • Г. Тэлмэн: “Бүх үйлчилгээг цахимаар авах гэсэн хэрэглэгчдийнхээ хүлээлтэд хүрч ажиллахыг зорьж байна”

    Манайхан “Цахим шилжилт хийнэ” гэж хаана хаанаа их ярьсан. Төр засаг хийгээд хувийн хэвшлийн зарим байгууллага цахим шилжилт хийхээ зарласан ч хойрго хандаж ирсэн. Харин “Ковид-19 нийгэм, эдийн засгийн асар том өөрчлөлт авчирч, цахим шилжилтийг 10 жилээр наашлууллаа” гэж олон улсын судлаачид хэлсээр байгаа билээ. Наад захын жишээ дурдахад, цахимаар хуралдах, сургалт зохион байгуулах нь энгийн зүйл боллоо.

  • Тэтгэвэр нэмэгдэх эсэх нь улстөрчдийн амлалтаас шалтгаалахаа болино

    Ард Лайф ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулгатай тэтгэврийн шинэчлэл, эл шинэчлэлийн бусад салбарт үзүүлэх нөлөөлөл, хувийн тэтгэврийн сан, тус компанийн санал болгож буй үйлчилгээний талаар ярилцлаа.

  • Сониуч байх нь хүнийг залуу байлгадаг

    Өнөөдөр сонин Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Амарбаясгалантай ярилцлаа. Тэрбээр байгууллагын санхүүгийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Голомт Капитал, Ньюком Групп, Эм Ай Си Си компаниудад удирдах албан тушаал хашиж байсан. Мөн АНУ-ын Жоржиагийн их сургуульд Санхүүгийн чиглэлээр бакалавр, мөн Индиана их сургуульд Санхүүгийн чиглэлээр мастер цол хамгаалсан.

  • Үнэхээр зөв зорилгын төлөө хөдөлсөн бол түүнд хүрэх зам нь ч зөв байх ёстой

    Ард Кредит ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэнтэй ярилцлаа. Уг албанд томилогдоод хагас сар ч болоогүй байгаа тэрбээр МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлээр төгссөн бөгөөд БНСУ-ын “Сонкьюнкван” их сургуулийн Бизнесийн сургуульд менежментийн шинжлэх ухааны мастерын цол хамгаалжээ. МУИС-ийг төгсчихөөд БНСУ-ын “LG International” компанийн Монгол дахь салбараас ажлын гараагаа эхлүүлсэн Г.Тэлмэн магистрын зэргээ хамгаалаад “LG”д дадлагажигчаар ажиллах болж, улмаар төв салбарт нь үндсэн ажилтан болсон түүхтэй.

  • Ч.ГАНХУЯГ: БИ БИТКОЙНЫГ БИШ АРДКОЙНЫГ ӨӨРИЙНХӨӨ НЭР ТӨРИЙГ ДЭНЧИН ТАВИН ГАРГАЖ ИРСЭН ТУЛ СУРТАЛЧИЛЖ БАЙНА
  • Б.ЗОЛБОО: ХУВЬЦААНД ХӨРӨНГӨ ОРУУЛАХДАА СОНГОЛТОО ЗӨВ ХИЙГЭЭД АЛЬ БОЛОХ УРТ ХУГАЦААНД ХАДГАЛ ГЭЖ ЗӨВЛӨНӨ

    Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү эрхэлсэн захирал Б.Золбоотой хөрөнгийн зах зээлийг хөгжил, оролцогчдын зан араншин гэх мэт сонирхолтой сэдвээр ярилцсан юм… цааш үргэлжлүүлэх

  • Б.ЗОЛБОО: АРД САНХҮҮГИЙН НЭГДЛИЙН ХУВЬЦААНЫ АРИЛЖАА 8 САРЫН 8-НД ЭХЭЛНЭ

    Өнөөдөр “Ард”-аар овоглосон компаниудын хувьцаа Монголын Хөрөнгийн Бирж дээр хамгийн идэвхтэй арилжаалагдаж байгаа билээ.

    Тэгвэл Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа урвуу нэгдэл хийх байдлаар бирж дээр гарахад бэлэн болжээ.

  • ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ 2019, МОНГОЛЫН МЭДЭЭ СУРВАЛЖЛАГА

    “Ард санхүүгийн нэгдэл” ХК өнгөрсөн жил 7.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. /2019.04.27/

  • Г.ТЭНҮҮН: АРД АПП-ААР ДАМЖУУЛААД МАНАЙ IPO-Д ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ

    Дэлхий дахин уламжлалт хэлбэрээс илүүтэйгээр цаг хугацаанд хэмнэлттэй дижитал банкийг сонгон хэрэглэх болжээ. Финтек буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ гэж чухам юу болох, хэрэглэгчдэд ямар

  • Ж.ЗОЛЗАЯА: КОМПАНИУД БОНДООР БОГИНО БОЛОН УРТ ХУГАЦААНЫ САНХҮҮЖИЛТ БОСГОХ БОЛОМЖТОЙ

    Сүүлийн үед компаниуд бонд гаргах замаар өөрийн бизнест шаардлагатай санхүүжилтыг амжилттай босгож байна. Иргэдийн хувьд ч энэ нь мөнгөө өсгөх шинэ боломж

  • “АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ”-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАГЦ 51.6 ХУВИЙН ӨСӨЛТ ҮЗҮҮЛЖЭЭ

    Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Ард санхүүгийн нэгдэл” 2017 оны үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд тайлагналаа.

  • Ч.ГАНХУЯГ: “ЦАХИМ АЛТ” НОМ БИТКОЙН, КРИПТОВАЛЮТ, БЛОКЧЕЙНЫ ТАЛААР БҮХ МЭДЭЭЛЛИЙГ АГУУЛСАН

    Сүүлийн үед цахим мөнгө, криптовалют хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаад байгаа билээ. Энэхүү шинэ валютын талаар цахим ертөнцөөр болон, хүмүүс хооронд ам дамжсан, тодорхой бус мэдээлэл олон тархаад байна.

  • АМ НЭЭВЭЛ НЭВТРҮҮЛГИЙН ЯРИЛЦЛАГА

    Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг 25-р телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт ярилцлага өглөө.

  • Ч.ГАНХУЯГ: БИД ХҮНЭЭ ДЭЛХИЙН ТҮВШИНД ХӨГЖҮҮЛСНЭЭР “ЧОНО ЭДИЙН ЗАСАГ”-ИЙН ҮНДЭС СУУРЬ ТАВИГДАНА

    Ч.Ганхуяг: Бид хүнээ дэлхийн түвшинд хөгжүүлснээр “чоно эдийн засаг”-ийн үндэс суурь тавигдана

  • Ч.ГАНХУЯГ: ӨӨРИЙН КАРЬЕРИЙН ҮЛДСЭН ХУГАЦААГ ЗӨВХӨН МОНГОЛ ХУВЬ ХҮНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ ӨНГӨРӨӨНӨ

    Юуны өмнө техникийн бэрхшээл гарсны улмаас өмнө нь хийсэн ярилцлагаа гаргах боломжгүй болсондоо уншигчдаасаа болоод танаас хүлцэл өчье. Гэхдээ тэр уулзалтаас хойш олон үйл явдал болж өнгөрлөө.

  • “БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?” – “АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ”-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГ

    Өнөөдрийн зочныг маань танихгүй хүн цөөн. Тэр бол нэгэн үе “Хасын” гэх нэрээр овоглогдож байснаа өдгөө “Ардын” гэгдэх болсон Чулууны Ганхуяг захирал юм. Биднийг өрөөнд нь ороход “Би ч энд тэнд олон ярилцлага өгсөн дөө.