by

Миний анхны 10 сая төгрөгийн хадгаламж 2020-08-19

bilguung social -min

Ард Актив ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал Г.Билгүүн

Та хуримтлалтай юу? Анхны хуримтлалаа хэзээ эхлүүлж байсан тухайгаа эргэн санацгаах уу. Энэ дурсамж бол хуримтлалтай хүн бүрийн хувьд амьдралдаа гаргасан ухаалаг шийдвэрүүдийн нэг гэдэгтэй санал нийлэх бизээ. Ард Актив ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал Г.Билгүүнээс анхны 10 сая төгрөгийн хадгаламжаа хэрхэн бий болгосон, анхаарах зүйлсийн талаар зөвлөмж хүргэж байна.

Анх хэзээ хуримтлал үүсгэх тухай бодож эхлэн, хэр хугацааны дараа бодитоор хэрэгжүүлсэн бэ?

Хадгаламж яагаад хүнд хэрэгтэй болдог тухайд анх 18 насандаа ойлгож авснаас хойш өөрийн хуримтлал болох хадгаламжаа 23 насандаа үүсгэж эхэлсэн. Хамгийн анхны хадгаламжийг аав ээж маань хүүхдийнхээ ирээдүйд зориулан мөнгөө цуглуулж, орон сууц түрээслэх биш худалдаж аваасай гэдэг шийдвэр гаргасан нь маш зөв шийдвэр байсан санагддаг, надад маш их хэрэг болсон.

Хуримтлалаа эхлүүлэхэд саад бэрхшээлтэй зүйлс тохиолдож байсан уу, тийм бол хуваалцаач?

Сургуулиа төгсөж ажилд ороод 2 жил болсны дараа анхны хуримтлал болох хадгаламжаа нээсэн байдаг. Аль болох мөнгөө өгсөх боломжийн талаар судалж байгаад хадгаламж дээрээ нэмж 10 сая төгрөгийн цалингийн зээл авч, танилынхаа ломбардад хөрөнгө оруулалт хийж байсан. Тухайн үед цалингийн зээлээ анх удаа авч байгаа, бас анхны зээл гэдгээр нь жилийн 27.6 хувь, сарын 2.3 хувийн хүүтэй зээл авсан. Харин ломбардад оруулсан хөрөнгө оруулалтаасаа жилийн 28 хувийн хүүтэйгээр өгөөж хүртсэн. Цааш унших