by

100 төгрөгөөр ч болов хөрөнгө оруулж, оролц. Өөрийнхөө хувь заяаны эзэн нь бай 2020-10-10

Ganhuyag Үндэсний Хувьчлалын Сан, Хамтын ХОС-ийн ТУЗ-ийн Дарга Ч. Ганхуягтай ярилцлаа.
Үндэсний Хувьчлалын Сан, Хамтын ХОС-аа танилцуулах гээд ажил ихтэй байх шиг

Ард Санхүүгийн Нэгдэл Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөн өрнүүлээд таван жил болж байна. Таван жилийн өмнө Ард Менежмент ҮЦК ХХК-ийг үүсгэн байгуулж, Анхны Хөрөнгө Оруулалтын Санг бий болгох ажлаа эхлүүлсэн. Түрүү жил Санхүүгийн Зохицуулах Хорооноос эхний зөвшөөрлөө авч байсан бол 8 сарын 24-нд Үндэсний Хувьчлалын Сан нэртэй Хамтын Хөрөнгө Оруулалтын Сангаа танилцуулахад бэлэн болоод байна.

Өмнө нь хүмүүс хөрөнгийн зах зээлээс хувьцаа авч, үнэ нь өсвөл хожиж, унавал алдаад, компаниас ногдол ашиг аваад явж байсан. Одоо Үндэсний Хувьчлалын Санд нэгдсэнээр аль нэг компанийн хувьцааг авахын тулд судалж, худалдан авалт хийснийхээ төлөө өөрөө цаг гаргаж судлах шаардлагагүй болж байна. Монголын Хөрөнгийн Бирж дээр зөвхөн хувьцаа бус, нэгж эрх зарагдаж эхэлснээр шинэ төрлийн бүтээгдэхүүн, хөрөнгийн анги гарч ирж байгаа юм. Энэ бүтээгдэхүүн маань Хөрөнгийн бирж дээр ХОС нэртэйгээр зарагдах болно. 100 төгрөгөөр нэгж эрх авч буй хүний өмнөөс мэргэжлийн удирдлагын компани болох Ард Менежмент ҮЦК ХХК-ийн хамт олон шийдвэр гаргаж, МХБ дээр хамгийн ашигтай байгаа хувьцааг хямд байхад нь авч, өндөр үнэтэй үед нь зарах байдлаар ашгийн өгөөжийг хамгийн өндөр түвшинд хүргэнэ. Өөрөөр хэлбэл, эрсдэлийг тараан байршуулах ажлыг мэргэжлийн түвшинд хийж, хөрөнгийг тань удирдах санал тавьж байна. Зөвхөн хувьцаа аваад зогсохгүй хөрөнгийн тодорхой хэсгийг нь Засгийн газрын бонд худалдан авахад зарцуулж болно. Мөн гадаадын бирж дээр Америк болон Канад доллар, фунт стерлингээр арилжаа хийх замаар төгрөгийн ханш унах эрсдэлээс хамгаалах боломжтой. Үүнээс гадна уул уурхай, банк санхүү, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа гэх мэт салбар бүрийн компанийн хувьцааг цуглуулснаар эрсдэлийг саармагжуулж, зохистой харьцаа бий болгоно. Цааш унших