by

Хөрөнгө оруулалт гэдэг богино зайн гүйлт биш урт хугацааны марафон 2020-10-06

Э.Амарбаясгалан

Э.Амарбаясгалан, Ард Санхүүгийн Нэгдлийн Хөрөнгө Оруулалт Хариуцсан Захирал

Монголын анхны Хөрөнгө Оруулалтын Сан үйл ажиллагаагаа нээлээ. Бид ийнхүү албан ёсны Үндэсний Хувьчлалын Сантай болсноор Монголын Хөрөнгийн Бирж болон иргэд, хувь хүмүүст ямар боломжууд бий болж байна вэ?

Монголын Хөрөнгийн Бирж дээр цоо шинэ бүтээгдэхүүн гарч байна. Энэ нь бол гадаадын бирж дээр арилжаалагддаг захын индекс сантай төстэй Хамтын Сангийн бүтээгдэхүүн юм. Иргэд өмнө нь салангид хувьцаа авдаг байсан. Найдлага тавьсан нэг компанийнхаа хувьцааг авчихдаг, тухайн компанийн үйл ажиллагаа удааширч, нөхцөл байдал муугаар эргэхэд өндөр алдагдал хүлээдэг байсан. Харин одоо хөрөнгө оруулагчид заавал аль нэг компани сонгож хөрөнгөө оруулах бус, Хөрөнгийн биржийн хамаг сайн компаниуд, мөн гадаадын биржийн компаниудын хувьцаа болон бондын хэрэгслүүдийг авах боломжтой болж байна. Цаашлаад хөгжингүй орнуудын төрөл бүрийн салбарын хөрөнгө оруулалтын санд нь хөрөнгө оруулах боломж нээгдэж байгаа юм. Иргэдийн хувьд ийнхүү мэргэжлийн багаар удирдуулж хөрөнгийн зах зээлд оролцсноор хөрөнгөө илүү амжилттай залах боломж бий болж байна гэж үзэж болно. Төрөлжүүлсэн багцыг бухал өвстэй зүйрлэвэл, гялалзсан амжилт үзүүлэх компанийн хувьцаа нь бухал дотор нуугдах зүү юм. Бухал өвснөөс зүү эрж олох бараг боломжгүй байдаг бол бухлыг тэр чигээр нь хямд өртгөөр авах боломжийг хөрөнгө оруулалтын сан өгдөг. Хямд өртөг гэснээс ХОС гадаадын бирж дээр хөрөнгө оруулах боломжийг маш хямдаар нэгж эрх эзэмшигчдэдээ өгнө. Жишээ нь, гадаад арилжаанд орох сонирхолтой хүмүүс гадаад руу мөнгөө банкаар гуйвуулахаас авахуулаад өндөр зардал төлдөг. Сан ийм шимтгэл авдаггүй. Мөн бага дүнгээр хөрөнгө оруулах боломжтой хүмүүст болон их дүнгээр хөрөнгө оруулалт хийдэг хүмүүст ч олддог боломжуудыг санал болгодог. Өндөр хадгаламжийн хүү, өндөр дүнгээр багцалсан хөрөнгө оруулалтууд гэх мэт. Цааш унших