by

Даатгал бол хайртай хүмүүсийнхээ төлөө хийж буй хөрөнгө оруулалт 2020-12-05

Tsogbadrah G

Ард Даатгал ХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Цогбадрахтай ярилцлаа.

Өдгөө 26 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй, Монголын ууган даатгалын компаниудын нэг болох Ард Даатгал ХК нь Монгол Улсыг бүхэлд нь хамарсан сүлжээ бүхий 24 салбар нэгжээр дамжуулан 50 гаруй даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэд, байгууллагуудад хүргэж үйлчилдэг. Мөн тэд 2018 онд Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO хийж, Монголын даатгалын компаниудаас анхны нээлттэй хувьцаат компани болсон билээ.

Даатгалын тухай бид юу мэдэж байх ёстой вэ?

Монголчууд ихэвчлэн өөрийн болон бусдын төлөө санаа зоволгүй өнөөдрөөрөө яваад байна. Учир юу вэ гэвэл өвчин, осол өөрөөс нь шалтгаалахгүйгээр хэзээ ч ирж болзошгүй юм. Замын хөдөлгөөний нөхцөл байдал, цаг агаарын цочмог өөрчлөлт, эрс тэс уур амьсгал гээд олон эрсдэлтэй нөхцөл байдал дунд бид амьдардаг. Энэ жил нартай хуртай сайхан зун болж байгаа ч гэнэтийн аадар борооны улмаас үер болж маш олон машин үерт автаж, зам харгуй эвдэрч, хашаа байшин сүйдэж улмаар хүний алтан амь эрсдэж байна. Энэ мэт хэний ч хүсээгүй зовлон, гачигдал иргэдийг санхүүгийн хувьд эрсдэлд оруулж байдаг. Цааш унших