АРНО ВентураУдирдах Партнер, Гожо Компани
Арно Вентура нь бичил, жижиг бизнесүүд рүү чиглэсэн, Африк тив, Хятад улсад тэргүүлэгч дижитал бичил санхүүгийн групп болох Баобаб Группын үүсгэн байгуулагч билээ.
Баобабын эрхэм зорилго нь үйлчлүүлэгчдэдээ энгийн, амар хялбар санхүүгийн үйлчилгээ үзүүлэх замаар тэдний боломж бололцоог нээхэд туслах явдал юм. 2005 онд МикроКред нэртэйгээр үүсгэн байгуулагдсан тус компани нь 2018 онд 1 тэрбум евротой тэнцэх санхүүжилтийг цахимаар болон мянга гаруй салбар, үйлчилгээний цэгүүдээрээ дамжуулан олгосон.
Баобаб нь Африк, Хятадад үйл ажиллагаагаа явуулдаг 4,000 гаруй ажилтантай бөгөөд 1 сая орчим харилцагчтай.
Баобабыг үүсгэн байгуулахаас өмнө Арно Вентура нь Планет Финанс гэх олон улсын Баобабыг үүсгэн байгуулахаас өмнө Арно Вентура нь Планет Финанс гэх олон улсын хөгжлийн болон бичил санхүүгийн салбарт тэргүүлэх олон улсын байгууллагыг үүсгэн байгуулахын сацуу Позитив Экономик Форум хэмээх нийгэмд чиглэсэн Европын томоохон чуулга уулзалтыг санаачлан, хамтран зохион байгуулж байсан.
Арно 2005 онд Францын Залуу удирдагчаар, 2013 онд Дэлхийн эдийн засгийн форумаас Дэлхийн залуу удирдагчаар тус тус нэрлэгдсэн байна.
Планет Финансыг үүсгэн байгуулахаасаа өмнө тэрээр Франц, Аргентинд БНП Парибас банкинд ажиллаж байсан бөгөөд Франц, Тайландад тэргүүлэх интернетийн үйлчилгээг ханган нийлүүлэгч компанийг үүсгэн байгуулах ажилд гар бие оролцсон байна.