Эрдэнэбат БАЯРМАГНАЙТехнологи Эрхэлсэн Захирал
Баярмагнай нь Мэдээллийн технологийн чиглэлээр 12 жил тасралтгүй ажилласан туршлагатай бөгөөд ажлын гараагаа БНСУ-ын Daum Communications Corp-д BigData судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр дадлагын ажилтнаар эхэлж улмаар Сөүл хотод i2MAX Technology компанид Төслийн ахлах Систем хөгжүүлэгчээр ажиллаж байсан бол сүүлийн 4 жилийн хугацаанд Монгол Контент ХХК -д Мэдээллийн технологийн албаны захирлаар ажиллажээ.
Э.Баярмагнай БНСУ-ын Жежү Үндэсний Их сургуулийг Компьютер программ хангамжийн инженер мэргэжлээр Баклаварын зэрэгтэй төгссөн ба одоо СЭЗИС-д Бизнесийн удирдлагын чиглэлээр мастер цол хамгаалж байна.
Тэрээр Мьянмар улсын MPT Pay мобайл төлбөрийн системийн төсөл, Мобиком корпорацийн Candy Pay Аппын төсөл, Үндэсний мэдээний портал сайт GoGo.mn вэбсайтын шинэчлэлтийн төсөл, НЗДТГ болон Азийн сангийн хамтарсан ОНХС-н санал асуулгын системийн төсөл, Скайтел компанийн онлайн салбарын ребрэндингийн төсөл, Скайтел компанийн Андройд Апп сторын төсөл зэрэг томоохон төслүүдийг амжилттай удирдсан туршлагатай.