by

Зарчим, давуу тал

Зарчим

  • Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг дээдэлж ажиллана;
  • Ёс зүйн хэм хэмжээг өндөрт тогтоон дагаж, хууль тогтоомжийг чандлан мөрдөхийн зэрэгцээ хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллана;
  • Хөрөнгө оруулалтын өгөөж, эрсдэлийн харьцааг зохистой түвшинд барьж ажиллана;
  • Сайн засаглал, ил тод байдлыг байгууллагын бүх түвшинд нэвтрүүлэн ажиллана;
  • Нээлттэй уян хатан бодлого баримталж, зах зээлийн мэдрэмжтэй, хурдан шуурхай ажиллахыг эрмэлзэнэ;
  • Шинийг нэвтрүүлж, манлайлах бодлогыг мөрдөж ажиллана;
  • Харилцагчийн үйлчилгээг дээд зэрэгт барих бодлогыг чандлан мөрдөнө;
  • Хамгийн авьяаслаг, хүчирхэг, мэргэжлийн, цомхон, үйл хэрэгтээ үнэнч хамт олныг бүрдүүлж ажиллах бөгөөд шинээр ажилд орох босгыг өндөрт тогтоож, ажлын байранд тавигдах шаардлага, хариуцлагыг чанд мөрдөнө;
  • Нийгмийн хариуцлага өндөртэй, нийгэмд эерэг өөрчлөлтийг түүчээлж ажиллана;
  • Хууль эрх зүйн болон бизнесийн орчиндоо шаардагдаж буй өөрчлөлтүүдийг бий болгохын төлөө санаачилга гаргаж ажиллана;
  • Байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан хамгаалах шилдэг стандартыг нэвтрүүлж ажиллана;
  • Бүтээгдэхүүн үйлчилгээндээ өөрсдийн итгэл үнэмшил, философийг шингээж ажиллана.

Давуу тал

  • Өрсөлдөх чадвар, үр ашиг болон дэвшилтэт технологийг цогцлуулсан түншлэл;
  • Амжилттай хөрөнгө оруулалтын туршлага, ил тод засаглал,
  • Шинэ санаа, төслийг хэрэгжүүлэгч олон улсад танигдсан хамт олон;
  • Хөрөнгө оруулалтын тогтвортой өгөөж;
  • Зах зээлийн боломжийг хөрөнгийн үнэ цэнэ болгох туршлага;
  • Хөрөнгө оруулагч үндэстэн танигдсан брэнд;
  • Үндэсний хэмжээний цогц дэд бүтэц;
  • Энтрепренёр соёл.