by

Таныг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх 5 зөвлөмж 2020-07-03

zolboobМэдэхийг хүсдэг асуултандаа мэргэжлийн хүнээс хариулт авах боломж олгосны дагуу асуултаа ирүүлсэн Ард Академийн уншигчдадаа амласан ёсоороо бид Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү Эрхэлсэн Захирал Б.Золбоогийн зөвлөмжийг хүргэж байгаадаа таатай байна.

“Санхүүгийн эрх чөлөөнд хүрч, сайхан амьдрах юмсан” гэх яриа ойр тойронд тань сонсогддог уу,  тэгвэл санхүүгийн эрх чөлөө гэж чухам юуг хэлээд байна вэ? Хэмжээлшгүй их хөрөнгө мөнгө үү,эсвэл байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хэлж байна уу?Түүнд хүрэхийн тулд юунд анхаарвал зохихыг  мэдэж аваарай.

1. Санхүүгийн хувьд дарамтгүй байх

Санхүүгийн эрх чөлөө гэдэг нь санхүүгийн дарамтгүй байхыг хэлнэ. Харин санхүүгийн дарамтгүй байдал гэдэг нь ерөнхий утгаараа, та аливаа зайлшгүй эргэн төлөгдөх шаардлагатай өр зээл, мөн  амьдралд заавал хэрэглэгдэх өдөр тутмын зардлуудаа асуудалгүй давж гаран, зохицуулж чадаж байгааг хэлж байгаа гэж ойлгож болно. Тиймээс та эхлээд өөрийгөө хэн болохоо зөв тодорхойлоорой. Өөрийнхөө цэвэр хөрөнгө буюу таны эзэмшиж буй хөрөнгүүдийн зах зээлийн үнийн нийлбэрээс өр төлбөрөө хасч тооцсноор санхүүгийн байр суурь тань тодорхойлогдоно. Цааш унших