by

ХОС-ийн талаар Мэргэжилтнүүд 2020-10-27

XOC experts-min

Үндэсний Хувьчлалын Сан, Монголын Анхны Хамтын ХОС үйл ажиллагаагаа эхлүүлж, Монголын Хөрөнгийн Бирж дээр цан цохисон өдрөөс хойш амжилттай ажилласаар байна. Олон нийтээс татан төвлөрүүлэх 4тэрбум 750 сая төгрөгийн төлөвлөгөөгөө 17 хувиар давуулан биелүүлсэн бол хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээр нэгж эрхийн арилжаа идэвхтэй хийгдэж, үнийн хувьд одоогоор 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн MSE.XOC тикертэйгээр арилжаалагддаг нэгж эрх нь хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн анхны өдрөө буюу 10 сарын 26-ны өдөр МХБ дээр хамгийн ихээр арилжаалагдсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээр нэрлэгдсэн билээ. Гадны улс орнуудын хөрөнгийн зах зээлд гол ач холбогдол бүхий бүтээгдэхүүн хэдий ч манай улсын хувьд хөрөнгө оруулалтын цоо шинэ бүтээгдэхүүн болох ХОС-ийн талаар салбарын мэргэжилтнүүдийн үзэл бодол, байр суурийг та бүхэнд хүргэе.

Ч. Ганхуяг, Үндэсний Хувьчлалын Сан, Хамтын ХОС-ийн ТУЗ-ийн Дарга

Монголын Хөрөнгийн Бирж дээр зөвхөн хувьцаа бус, нэгж эрх зарагдаж эхэлснээр шинэ төрлийн бүтээгдэхүүн, хөрөнгийн анги гарч ирж байгаа юм. Зөвхөн хувьцаа аваад зогсохгүй хөрөнгийн тодорхой хэсгийг нь Засгийн газрын бонд худалдан авахад зарцуулж болно. Мөн гадаадын бирж дээр Америк болон Канад доллар, фунт стерлингээр арилжаа хийх замаар төгрөгийн ханш унах эрсдэлээс хамгаалах боломжтой. Үүнээс гадна уул уурхай, банк санхүү, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа гэх мэт салбар бүрийн компанийн хувьцааг цуглуулснаар эрсдэлийг саармагжуулж, зохистой харьцаа бий болгоно.  Цааш унших