by

АрдКойн бол блокчэйн технологид суурилсан Монголын хамгийн анхны бүтээгдэхүүн 2020-11-24

Myagmarjav G

АрдКойны талаар хэрэглэгчдийн зүгээс ирдэг түгээмэл асуултуудад Ард Бит ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Мягмаржаваас тодрууллаа.

АрдКойн гэж юу вэ?

АрдКойн бол урамшууллын оноо. Харин технологийн хувьд блокчэйнд суурилан хийгдсэн Монголын хамгийн анхны бүтээгдэхүүн юм. АрдКойныг блокчэйн дээр гаргаж буйгаараа бусад төрлийн урамшууллын оноотой харьцуулахад “хувьсгал” хийсэн гэж хэлж болно. Дэлхийн том санхүү болон технологийн компаниудын идэвхитэй сонирхож, хөрөнгө оруулалт хийж байгаа салбарт манай баг хамт олон ороод аль хэдийн 3 жилийн нүүрийг үзсэн байна.

АрдКойн өөрийн өвөрмөц онцлогоороо цаашид олон асуудлыг шийдэж, хөрвөх чадвар нь нэмэгдэх ба ирээдүйд асар их боломжуудыг бидэнд нээж өгөх боломжтой. АрдКойн нь олон улсад тэргүүлэх платформууд болох Coinmarketcap, Blockfolio, Coingecko зэрэгт хүлээн зөвшөөрөгдөж бүртгэгдсэн. Цааш унших