by

Г.Тэлмэн: Бид энэ хувилбарыг 100 хувь харилцагчийн сэтгэл ханамжийн төлөө зориулсан 2021-02-18

telmen app v4-min

Ард Апп шинэчлэгдсэн 4 дэхь хувилбараа танилцуулж байгаатай холбогдуулан Ард Кредит ХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Тэлмэнтэй ярилцлаа.

Санхүүгийн бүх хэрэгцээг нэг дор багтаасан Ард Аппын шинэчлэгдсэн хувилбараас та юуг онцлох вэ?

Энэ удаагийн хувилбараар бид системийн шинэчлэл хийж, Апп дээр өмнө гарч байсан алдаатай асуудлуудыг зассанаар илүү хурдтай, илүү олон боломжийг багтаалаа. Харилцагчдад учирдаг байсан асуудлуудыг бид нухацтай судалсны үр дүнд тэдгээр асуудлыг шийдэж, ашиглахад илүү хялбар болгосон. нцлох зүйлүүдийг нэг бол бид оны өмнө нэвтрүүлсэн ACH+ (Автомат Клиринг Хаус) буюу банк хоорондын төлбөр тооцооны шууд системд нэгдсэнтэй холбоотой Банк хооронд гүйлгээ хийхдээ Ард Апп дахь өөрийн харилцах дансны дугаараа шууд хуулж оруулан Ард Аппаа цэнэглэхэд илүү хялбар болсон. Ингэснээр урд өмнө Ард Аппаа цэнэглэхэд тулгардаг байсан системийн саатлыг 100 хувь шийдэж чадсан гэсэн үг. Учир нь Ард Апп дээр маш олон бүтээгдэхүүн үйлчилгээ байдаг, тэдгээр үйлчилгээг авахын тулд харилцах дансаа цэнэглэх хэрэгтэй болдог. Бид харилцагчдад хамгийн эхэнд тулгардаг асуудлыг шийдэж чадсандаа баяртай байна. Цааш унших