by

Залруулга хийх тухай 2024-04-15

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хөрөнгө оруулалттай компани болох Номын Хишиг ХХК болон ТэнГэрЛиг Медиа Нэгдлийн охин компани ТэнГэр ТВ-ийн талаар гарсан мэдээ, мэдээлэлд энэхүү залруулгыг хийж байна.

Тодруулбал, Номын Хишиг ХХК-ийг Ард Санхүүгийн Нэгдэлд хамааралгүй компани мэт ойлголт өгөх зорилгоор албан нэрийг “Номин Хишиг” хэмээн буруугаар түгээж байна. 

image2

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь 2012 оны 1 сарын 25-нд хөрөнгө оруулалт хийж, Улсын Бүртгэлд бүртгүүлснийг хуулийн этгээдийн нээлттэй мэдээллээс авч болно.  Номын Хишиг ХХК-ийн өмч болох “Улаанбаатар хот, Сүхбаатар, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж-2” хаяг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч нь Ард Санхүүгийн Нэгдэл мөн болно. Өнөөдрийг хүртэл дээрх хаяг нь Ард Санхүүгийн Нэгдлийн албан ёсны хаяг мөн бөгөөд бид өнгөрсөн хугацаанд Номын Хишиг ХХК-ийн төрийн болон бусад байгууллагын өмнө хүлээсэн санхүүгийн зарим үүрэг болон тус үл хөдлөх хөрөнгийн урсгал зардал, засан сайжруулалтыг хариуцаж ирсэн бөгөөд хамтран хөрөнгө оруулагч талтай маргаантай байгаа болно. 

image1

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Хөрөнгө Оруулагч Үндэстнийг цогцлоох зорилгоор медиа, технологи, санхүү, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эдгээр компаниудад холбогдох мэдээллийг нээлттэй бөгөөд үнэн зөв байлгахыг зорьж ажиллаж ирсэн.