by

Крипто Үндэстэн ХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Отгонбаярын Мөнх-Оргил томилогдлоо 2024-04-04

photo_2024-04-04_10-13-16Улаанбаатар хот, Монгол Улс, 2024-04-04 - Крипто Үндэстэн ХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Отгонбаярын Мөнх-Оргил томилогдлоо. Тэрээр Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний холбоотой компаниудаас санаачлан эхлүүлсэн крипто компани, төслүүдийг нэгтгэсэн Крипто Үндэстэн ХК-ийг удирдаж, тухайн компаниудыг олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үсрэнгүй хөгжиж буй крипто зах зээлээс өгөөж хүртэхэд чиглүүлэн ажиллах юм.

Ард Санхүүгийн Нэгдлийн Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгодоо хүрэх үйлсэд сүүлийн 4 жилийн турш хувь нэмэр оруулан ажиллаж буй О.Мөнх-Оргил нь ардкойн 3.0 хувилбарыг нэвтрүүлэх, ардкойны хэрэглээг нэмэгдүүлэх, Ард Санхүүгийн Нэгдлийн олон улс дахь хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн..

О.Мөнх-Оргил нь тус албанд томилдохоос өмнө Ард Бит компанид Санхүүгийн Шинжээч, АрдЭкс, АйДакс компаниудад Бизнес Хөгжлийн Менежер, Ард Санхүүгийн Нэгдэлд Компанийн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Хамтын ажиллагаа хариуцсан менежерийн албыг тус тус хашиж байсан бөгөөд 2023 оны 10 сараас Ард Бит компанийн Гүйцэтгэх Захирлаар ажиллаж эхэлсэн. Австрали Улсын Мельбурн хотын Royal Melbourne Institute of Technology (RMIT) их сургуульд Бизнесийн чиглэлээр баклаврын зэрэг хамгаалж, олон улсын бизнесээр мэргэшсэн.

Крипто Үндэстэн ХК нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч idax, АрдКойн лоялти оноог гаргагч Ард Бит ХХК, стэйблкойн болох Монгол Тетерыг гаргагч Монгол ДиФай ХХК, блокчэйн хөгжүүлэгч Дайверс Солюшнс ХХК, крипто мэдээллийн цогц сайт Krypto.mn, 6/42 лоттоны МПерс ХХК зэрэг компаниудын Нэгдэл юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Крипто Үндэстэн ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322>
И-мэйл хаяг: ceo@cryptonation.mn   Вэбсайт: cryptonation.mn/