by

Ард Санхүүгийн Нэгдэл, BlueMon групптэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2024-04-11

photo_2024-04-11_12-31-46Ард Санхүүгийн Нэгдэл нь BlueMon групптэй хамтын ажиллагаа эхлүүлснээр үйлчлүүлэгчдэд  Nike брэндийн бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа Ард Аппаа ашиглан үнийн дүнгийн 1%-тай тэнцэх ардкойн урамшуулал авахаас гадна Ард Кредит компанийн нэвтрүүлсэн Pick n Pay хуваан төлөх үйлчилгээ ашиглан төлбөрөө хуваан төлөх боломжтой боллоо. 

Bluemon групп нь “Nike-ын Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютор”-ын эрхийг 2012 онд авсан бөгөөд Монголын спорт хувцас, пүүз хэрэглэгчдэд дэлхийн шилдэг брэндийн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн үнээр Монголоосоо авах боломжийг бүрдүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар 4 үндсэн салбар дэлгүүр, 2 корнер салбар, 3 гэрээт салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com

BlueMon 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу, Ж.Самбуугийн гудамж-32, БльюМон төв
Холбогдох утас: (976) 7710-0009(9
И-мэйл хаяг: info@bluemon.mn0  -000