by

Ард Санхүүгийн Нэгдэл, TechnoZone компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ 2024-04-05

photo_2024-04-05_18-10-06Ард Санхүүгийн Нэгдэл нь TechnoZone компанитай хамтын ажиллагаа эхлүүлснээр үйлчлүүлэгчдэд Samsung, Huawei, Apple брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа Ард Аппаа ашиглан төлбөр төлөхөөс гадна Ард Кредит компанийн нэвтрүүлсэн Pick n Pay хуваан төлөх үйлчилгээ ашиглан төлбөрөө хуваан төлөх боломжийг нээлээ. 

Технозон ХХК нь Samsung, Huawei, Apple брэндийн албан ёсны дистрибьютер ба дэлхийн зах зээлд шинээр танилцуулагдаж, худалдаанд гарч байгаа ухаалаг гар утас болон дагалдах хэрэгслүүд болох утасгүй чихэвч, ухаалаг цаг, цэнэглэгч зэргийг хамгийн түрүүнд Монголынхоо зах зээлд нийлүүлж дэлхийн технологийн хөгжилтэй зэрэгцэн хэрэглэгчдэдээ албан ёсны, баталгаат чанартай бүтээгдэхүүнүүдийг санал болгодог юм.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com

Технозон ХХК 

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Энхтайваны Өргөн Чөлөө, Улаанбаатар их дэлгүүрийн баруун урд, 1-1А, Technozone
Холбогдох утас: 7701 1818
И-мэйл хаяг: info@technozone.mn
Вэбсайт: https://technozone.mn/