by

Хуримтлал суурьтай тэтгэврийн тогтолцооны хамгийн том давуу тал, хөшүүрэг нь ”цаг хугацаа” 2020-12-10

Gantulga B

Ард Лайф ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б. Гантулгатай ярилцлаа.

Тэтгэврийн шинэчлэл хийгдвэл бидний амьдралд ямар бодит өөрчлөлт гарах бол?

Тэтгэврийн шинэчлэл хийгдснээр одоогийн тэтгэврийн тогтолцооноос юугаараа давуу байх вэ гэхээр нэгдүгээрт, иргэд тэтгэврийн шимтгэл төлж буй мөнгөөрөө хүү, өгөөжтэйгөө өсөх хуримтлал үүсгээд явна гэсэн үг. Хоёр дахь давуу тал нь, тухайн хүн энэ стандартаар төлж байгаа тэтгэврийн хуримтлалаа үр хойчдоо өвлүүлж үлдээх боломжтой болно. Энэ бол хамгийн том 2 давуу тал нь юм.

Хүрэлцээтэй тэтгэвэртэй болсноор зөвхөн тэтгэврийн насныхны хувийн амьдралд эерэгээр нөлөөлөхөөс гадна манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

Эдийн засгийн талаас нь ярихад, тэтгэврийн тогтолцоо нь иргэнийг өндөр настай болох тусам илүү өндөр тэтгэмж олгосноороо иргэнд ирээдүйн баталгаа болж өгч байгаа юм. Тэгэхээр, хэрвээ тухайн хүн тэтгэвэрт гараад, их хэмжээний хуримтлалтай, өндөр дүнгээр тэтгэвэр авдаг болвол ямар ч ажил хийсэн, зөвхөн түүндээ анхаараад явах боломж бий болно шүү дээ. Одоо жишээ нь,заавал хувиараа бизнес хийх ч юмуу, эсвэл улс төрд орж байж мөнгөтэй болох биш урдах ажлаа хийж явахад тэтгэврийн хуримтлал нь өндөр үр өгөөж өгч, тухайн хүн боломжийн тэтгэмжтэй байхаар бол хүмүүст ажиллах таатай орчин бүрдэнэ. Ялангуяа өдөр тутмын маш их ачаалал, цаг хугацаа шаардагддаг эмч, багш, цэрэг, цагдаагийнхан болон нийгмийн аюулгүй байдлын төлөө ажилладаг хүмүүст ирээдүйн баталгаа гаргаж өгөх хэрэгтэй. Цааш унших