by

Надаас хүсэж буй хүлээлтээс илүү үр дүн гаргаж ажиллахыг эрмэлздэг 2020-12-10

bilguung_thumbnail (1)-min

Ард Актив ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал Г.Билгүүнтэй танилцъя.

Ажлын гараагаа хаанаас, хэрхэн эхэлж байснаас тань яриагаа эхлүүлье

Анх Улаанбаатар хотын банканд зээлийн мэргэжилтнээр ажиллан, ажлын гараагаа эхлүүлж байлаа. Намайг ажилд орсон тэр жил орон сууцны 8 хувийн хөнгөлөлттэй зээл олгогдож эхэлж байсан үе ч таарч  өглөөнөөс үдэш хүртэл чөлөө завгүй ажилласаар нэг их хурдан ярьдаг, туранхай бор залуу болчихсон байсан цаг маань санаанд орж байна. Гэвч тэр хугацаанд буюу 3 сарын дотор тухайн  салбарынхаа зээлийн багцыг 3 дахин нэмэгдүүлснийг тэр үеийн удирдлага маань үнэлэн төв салбарынхаа Байгууллагын Банкны Зээлийн Мэргэжилтэн болгон дэвшүүлж байсан нь ажлын гарааны урамтай эхлэл болж өгсөн юм. Мөн 3 сар гэдэг иргэдийн зээлийн хэрэгцээг судалж, ямар зээлийг яаж аваад хэрхэн төлж байвал хувь хүндээ болон банкандаа хэрэгтэй талаарх мэдлэгтэй болоход хангалттай хугацаа юм байна гэдгийг ойлгож авч байсан. Цааш унших