by

Залуучуудад тэтгэврийн сэдэв хол хөндий зүйл биш 2020-11-13

Gantulga B

Нийгмийн даатгалын сан нь тэтгэвэр, эрүүл мэнд, ажилгүйдэл, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол гэсэн нийт 5 дэд сангаас бүрддэг бөгөөд эдгээрээс тэтгэврийн даатгалын сангийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд доголдож дампуурлын ирмэгт хүрээд байна. Тэтгэврийн сангийн шинэчлэлийн талаар хүчтэй дуугарч, боломжит гарц шийдлийг олон нийт болоод төр засгийнханд илэрхийлдэг Ард Лайф ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулгатай энэ цаг үеийн халуун сэдвээр ярилцлаа.

МАНАЙ УЛСТАЙ ОЙРОЛЦОО ХҮН АМТАЙ ХЭРНЭЭ ХАМГИЙН АМЖИЛТТАЙ ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ ЧАДСАН ДЭЛХИЙН ЯМАР УЛС ОРНУУД БАЙНА ВЭ?

Дэлхийн хамгийн сайн тэтгэврийн тогтолцоотой улс бол Норвеги, Голланд, Дани, бусад Скандинавын орнууд. Азиас гэвэл Сингапур, Хонг-Конг, Япон байна. Үүнээс Сингапур Улсыг онцолъё. Сингапур нь өргөн уудам газар нутаггүй, хүн ам цөөтэй, байгалийн баялаггүй, далайн боомтоос өөр өгөгдөлгүй улс байсан ба тэтгэврийн сан нь 1965 онд байгуулагдсан.

1965 онд Сингапур Улсын эдийн засгийн хөгжил одоогийн Монгол Улсынхаас муу нөхцөлтэй, зөвхөн боомтоос орж ирдэг орлоготой байсан. Ингээд тус улсын иргэд орлогынхоо 20-30 хувийг тэтгэврийн сандаа хуримтлуулж, уг хуримтлалынхаа мөнгийг эргүүлээд өөрийн хөрөнгийн бирж дээр компаниудын хувьцаа, бонд худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийсэн. Ингэснээр нэг талаасхуримтлал тогтмол өсч, өгөөж нэмэгдүүлэх боломж, нөгөө талаас компаниуд хүүгүй болон хүү багатай хөрөнгийн эх үүсвэрээр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа эхлүүлэх, өргөжүүлэх боломж нээгдэж байгаа юм. Эхний хөрөнгө оруулалтын өгөөж сайн байсан болохоор англи, АНУ, хятад, австралийн томоохон хөрөнгөтнүүд Сингапурын хөрөнгийн биржидхөрөнгө оруулж эхэлсэн. Энэ нь Зүүн өмнөд Ази, Энэтхэг, Австрали Улсаасолон компани Сингапур Улсын хөрөнгийн бирж дээр иржхувьцаагаа гаргах их ажлын эхлэл болсон юм. Энэ бүх компанийн аль ашигтай, боломжтойд нь Сингапурын тэтгэврийн сан үргэлжлүүлэн хөрөнгө оруулаад явж байгаа.

Үр дүнд нь Сингапур Улс бүс нутгийнхаа төдийгүй дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээлийн төв болж, дотооддоо олон үйлдвэрлэл, компаниудыг байгуулж, үүссэн баялгийн үр ашгийг тэтгэврээрээ дамжуулан эдэлж байна. Цааш унших