by

Эдийн засаг хямрах тусам илүү хэмнэж, илүү хадгал 2020-11-19

bilguung_thumbnail (1)-min

Ард Актив ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал Г.Билгүүн зөвлөж байна.

Ихэнх тохиолдолд нийт эдийн засаг хямрахад хүмүүс илүү гаргах, хадгалахад бус хэрэгцээгээ бүрэн хангаж чадаж байна уу гэдэгтээ анхаарлаа хандуулдаг юм шиг санагддаг. Тэгвэл ийм үед хэрхвэл зүйтэй вэ?

Мэргэжилтнүүдийн зүгээс ид ажиллаж, орлоготой байгаа үедээ гэнэтийн хэрэгцээгээ хангах хэмжээний буюу 3-6 сарын зардалтай тэнцэх хэмжээний хуримтлал үүсгэхийг зөвлөдөг. Ихэнх тохиолдолд иргэд орлогынхоо 10 хувиас эхлэн хуримтлуулах боломжтой гэсэн судалгаа байдаг. Та аль болох эрт хуримтлуулж эхлэх тусам төдий хэмжээний нэмэлт хүүгийн орлого олох боломжтой байдаг. Өнөөдрийнх шиг иргэдийн орлого буурсан, олсон орлогоо хэрхэн хэрэгцээндээ хүргэхээ мэдэхгүй байгаа бол та өөрийн гарч буй зардлаа аль болох бууруулж хэрэгцээгүй зардлаа багасгах хэрэгтэй.

Хадгаламжийн зорилгоо биелүүлж чадсан хүний дараагийн алхам юу байх вэ?

Одоо олж буй орлогоосоо, цаашид таны хөрөнгийг нэмэгдүүлэх зүйлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Жишээлбэл, тогтмол хуримтлал үүсгэж өөрийн хүслийн машинаа авах хэмжээний мөнгөтэй болсон гэж бодъё. Та өөрт байгаа 40 сая төгрөгөөрөө хүслийн машинаа авлаа гэж бодоход, үнэлгээ нь жил бүр 10 хувиар буурна. Үүний оронд 15 саяар нь хэрэгцээгээ хангах машин худалдан аваад, үлдсэн 25 сая төгрөгийг жилийн 16 хувийн өгөөжтэй хадгаламжид хийхээр боллоо гэж тооцоолъё. 5 жилийн дараа гэхэд 40 саяар авсан таны машины үнэлгээ 20 сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээнд очих бол, таны 15 саяар авсан машин 7.5 сая төгрөгөөр үнэлэгдэх ч хадгаламжид хийсэн мөнгө тань өгөөжийн хамт 49 сая төгрөг болон өсөх боломжтой. Цааш унших