by

Тэтгэвэр нэмэгдэх эсэх нь улстөрчдийн амлалтаас шалтгаалахаа болино 2020-05-10

Meet Gantulga B

Ард Лайф ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулгатай тэтгэврийн шинэчлэл, эл шинэчлэлийн бусад салбарт үзүүлэх нөлөөлөл, хувийн тэтгэврийн сан, тус компанийн санал болгож буй үйлчилгээний талаар ярилцлаа.

- Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх хэрэгтэй гэдэгтэй сүүлийн үед маш олон хүн санал нийлж байна. Таны бодлоор өнөөгийн нөхцөл байдалд хүрэхэд юу нөлөөлөв, тэтгэврийн тогтолцооны гажиг нь чухам юундаа байна вэ?

- Юун түрүүнд бид ойлголтоо тодорхой болгох нь зөв болов уу. Хүмүүс татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг хооронд нь хольж ойлгоод байна. Учир нь нэг дор цалингаас нь авчихдаг болохоор нийгмийн даатгалын шимтгэлийг татвар гэж ойлгодог. Татвар төлөх нь нийгэмдээ оруулж байгаа иргэний хувь нэмэр бол нийгмийн даатгалын шимтгэл нь улсаас тухайн иргэнд үзүүлэх даатгалын үйлчилгээ юм. Манай улсын тэтгэврийн даатгалын сан сүүлийн долоон жил алдагдалтай ажилласан. Үүнээс сүүлийн таван жилд дунджаар 500 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Ийм нөхцөл байдал үүссэн гол шалтгаан бол тэтгэврийн даатгалын систем алдаатай, гажигтай байгаатай холбоотой. Олон улсад сан эсвэл даатгал хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байтал манайд энэ хоёрыг хольсон тэтгэврийн даатгалын сан ажилладаг. Тэтгэврийн даатгалын санд хуримтлагдаж буй мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулдаггүй, санхүүгийн хэрэгсэлтэй ч уядаггүй. Цааш унших