by

Ирээдүйд учирч болох эрсдэлээс даатгал таныг хамгаална 2020-08-01

photo_2020-12-10_17-28-45

Ард Даатгал ХК-ийн Дэд Захирал Н.Эрдэнэтулгатай ярилцлаа.

Даатгал бидний амьдралд яагаад хэрэгтэй байдаг вэ?

Хүний амьдралд, эрсдэл эргэн тойронд байдаг ба бид дасан зохицож амьдардаг жамтай. Цаг хугацаа явахын хэрээр хүмүүст тохиолдох эрсдэлийн нөхцөл, хэлбэр, мөн чанар нь өөрчлөгддөг. Энгийн амьдралтай холбон жишээлэхэд, аливаа хүнийг бага байхад нь аав ээж нь асран хамгаалчихна, цэцэрлэг сургуульд орох үе ирэхэд ирж очих замд тохиолдох эрсдэлийг эс тооцвол багш нь санаа тавиад зааж зөвлөчихдөг. Цаашлаад их, дээд сургууль төгсөж гэр бүлтэй болох зэргээр өөрөө өсөж томрох тусам тухайн хүнд учирч болох эрсдэлийн орчин болон төрлүүд нь өөрчлөгддөг гэсэн үг. Заавал хувь хүний амьдралд гэлтгүй бизнест ч мөн адил томоохон эрсдлүүд тулгардаг. Эрсдэл гэдэг маш өргөн хүрээтэй бөгөөд түүнийг багасгах, урьдчилан сэргийлэх аргуудын нэг нь “даатгал” юм. Даатгалд хамрагдснаар дундын сан үүсгэж, тэрхүү сангаасаа зовлонтой нүүр тулсан хэн нэгэндээ туслан, асуудлыг нь шийдэж өгдөг учраас гэнэтийн зүйл тохиолдоход айх сандрах зүйлгүйгээр асуудлаа тайвнаар шийдэх боломж үүсдэг. Цааш унших