by

Үндэсний Хувьчлалын Сан иргэдэд баялгийн эзэн байхад тусална 2020-10-13

Ч.Хандаа

Ч. Хандаа - Сангийн менежер,Үндэсний Хувьчлалын Сан, Хамтын ХОС, Гүйцэтгэх захирал, Ард Менежмент ҮЦК ХХК

2013 онд манай улсад хөрөнгө оруулалтын сангийн хууль батлагдсан. Энэхүү хууль батлагдсанаас хойш 7 жилийн дараа анх удаа Ард Менежмент компани Үндэсний Хувьчлалын Сан Хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгууллаа. Уншигчдадаа Хамтын хөрөнгө оруулалтын сан гэж юу болох тухай товч танилцуулах хэрэгтэй болов уу?

Анх 1774 онд Нидерланд улсад Хамтын хөрөнгө оруулалтын сан үүссэн түүхтэй. Тухайн үед Европт 20 орчим банк, олон зуун компани дампуурсан. Энэ хямралаас хохирол амссан хөрөнгө оруулагчид зөвхөн нэг газар мөнгөө хадгалах, нэг хувьцаанд хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэй гэдгийг ойлгож, эрсдэл багатай, өндөр өгөөжтэй санхүүгийн хэрэгсэл хайж эхэлсэн нь Хамтын хөрөнгө оруулалтын сан үүсэх эхлэлийг тавьсан. Үүнээс хойш тус сан дэлхий дахинд хамгийн эрэлттэй, хөрөнгө оруулалтын хэрэгсэл болж чадсан. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь хүмүүсийн сул чөлөөтэй мөнгийг татан төвлөрүүлж, ирээдүйд үнэ нь өсөх хувьцаа, алт, үл хөдлөх хөрөнгө зэрэгт хөрөнгө оруулж, түүнээс бий болох ашгийг хүмүүст хуваарилах зарчмаар ажилладаг. Тэгвэл дэлхийд хамтын хөрөнгө оруулалтын сан үүссэнээс хойш 250 жилийн дараа Монгол улсад Анхны Хамтын ХОС үүсэж, Монголын ард иргэд маань Санд хөрөнгө оруулалт хийх боломж бодит биеллээ оллоо. Цааш унших