by

Мөнгөө өөртөө ажиллуулдаг болсон цагт санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ 2020-10-13

Э.Амарбаясгалан Ард Санхүүгийн Нэгдлийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Амарбаясгалан

Хөрөнгө оруулалт хийх нь хэнд хэрэгтэй вэ?

Хамгийн энгийнээр тайлбарлахад, хөрөнгө оруулалт хийх гэдэг нь “баяжина” гэхээс илүүтэй өөрийнхөө ирээдүйн санхүүгийн хэрэгцээг зовохооргүй хэмжээнд аваачихыг л хэлж байгаа юм. Тэр тусмаа ид ажиллаад, ажлынхаа ашиг шимийг хүртээд явж байгаа хүмүүс яг одоогийн амьдралынхаа чанарыг алдагдуулахгүйн тулд сайтар төлөвлөх хэрэгтэй.  Товчхондоо, одоо иддэг хоол, өмсдөг хувцас, унадаг машин, амьдардаг байраа дордуулахгүй амьдрахыг хүн бүр л хүснэ шүү дээ.  Үүний тулд хэрхэх вэ гэхээр, хамгийн сайн ажиллаж, амжилттай яваа үедээ хөрөнгө оруулалтанд анхаарлаа хандуулснаар, амьдралын чанараа алдахгүй байхад тусална. Хөрөнгө оруулалт гэдэг нь зөвхөн компанийн хувьцаа, бонд аваад хязгаарлагдахгүй,  нийгмийн даатгал төлдөг, төлдөггүй бүхий л хүмүүс хувийн тэтгэврийн сан бүрдүүлэх, эрүүл мэндээ даатгуулах зэргээр өөртөө хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байгаа юм. Манай улсын хувьд тэтгэврийн сангийн эргэн хуваарилалт хангалтгүй гэж үздэг учраас өөрийнхөө ирээдүйн нэмэлт орлогын төлөө аль болох залуугаасаа анхаарах нь зүйтэй. Цааш унших