by

Хүслийн хуримтлалаа үүсгэж эхлэхэд тань туслах тооцооллууд 2020-07-07

bilguung social -min

Ард Академийн уншигчдаас маань ирдэг асуултуудад бид мэргэжлийн  түвшний хариулт өгч, санхүүгийн үнэн зөв, эх сурвалжтай мэдлэг олгохыг зорьдог билээ. Энэ удаа бид хуримтлалын үр шимээр зорилгодоо хүрэхийг хүсдэг нас насны хүмүүсийн төлөөлөл болсон 3 уншигчийнхаа асуултад Ард Актив ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал Г.Билгүүнээс тодруулан хариулж байна.

1. Намайг Б.Дөлгөөн гэдэг. Би 15 настай. Ирээдүйд өөрийнхөө хүссэн, дуртай зүйлээ хийж, өдөр шөнөгүй ажлын төлөө улайрч гэр бүлдээ ч цаг гаргаж чадахгүй амьдрахыг хүсдэггүй. Тийм болохоор 28 настайдаа дансандаа 50 сая төгрөгтэй болчихсон баймаар байна, тэрний тулд одооноос сард хэдэн төгрөг хуримтлуулвал миний зорилго биелэх вэ?

Г.Б: Хэрхэн 28 насандаа 50 сая төгрөгтэй болох тал дээр 2 янзаар тооцоолол хийгээд үзье.

a.      Эхнийх нь, 28 нас хүртлээ 13 жил тэнцүү дүнгээр мөнгөө хадгалвал сард хэдэн төгрөг хуримтлуулах хэрэгтэй бодъё.

Сар бүр 170,000 төгрөг хадгаламжиндаа хуримтлуулбал 13 жилийн дараа гэхэд өөрийн тань хадгалсан мөнгө 26,690,000 төгрөг болно.  Үүн дээрээ нэмээд хадгаламжийн хүүндээ 24,298,692 төгрөг авч нийт 50,988,692 төгрөгтэй болох боломжтой. (Жилийн хүүг 14% тооцоолсон)

b.     Дараагийн сонголт бол 15 насандаа сурагч байх тул арай бага мөнгө хуримтлуулж эхлэн ажил орлоготой болохоороо нэмэгдүүлэх байдлаар тооцож үзье. Тэгэхээр, 22 нас хүртлээ сар бүр 50,000 төгрөг хуримтлуулж, үлдсэн 6 жил сард 380,000 төгрөг хуримтлуулбал нийтдээ өөрөөсөө 31,610,000 төгрөг хуримтлуулах бөгөөд хүүндээ 18,734,116 төгрөг авч нийт 50,344,116 төгрөгтэй болохоор байна шүү. Цааш унших