by

Зарлагаа хэрхэн удирдаж буйгаар нь санхүүгийн сахилга баттай эсэхийг тодорхойлж болно 2020-08-05

telmeng-personal finance social-min

Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Тэлмэн

Санхүүгийн сахилга бат гэж их яригддаг болжээ, та хувьдаа ямар хүнийг “санхүүгийн сахилга баттай” гэж тодорхойлох вэ?

Товчхондоо, санхүүгийн тодорхой “дүрэм”-тэй хүнийг хэлнэ. Ямар ч үед түүнийгээ баримталдаг, үгүй ядаж баримтлах гэж хичээдэг хүнийг хэлэх болов уу. Хүмүүс орлого л нэмэгдчихвэл хүссэн зүйлээ авчих юм шиг боддог. Мэдээж буруу биш, гэхдээ зарлагаа хэрхэн удирдаж буйгаараа тэр хүн санхүүгийн сахилга баттай байна уу, үгүй юу гэдэг нь тодорхойлогдоно. Саяхан манай найз өөрийн фэйсбүүк хуудастаа, ах дүүсээрээ цуглаад хэн хэдий хэр хуримтлал үүсгэсэн тухайгаа ярилцснаа бичсэн байсан. Логикийн хувьд их орлоготой нь илүү их хуримтлал үүсгэсэн байж таарна даа. Гэтэл тэднээс хамгийн бага орлоготой нь хамгийн их хуримтлал үүсгэсэн тухай хуваалцсан байсан. Энд л санхүүгийн сахилгатай, сахилгагүй хүмүүсийн ялгаа гарч байгаа юм. Бидний зарим найз нөхөд өндөр цалин орлоготой мөртлөө байнга л цалингаас цалингийн хооронд амьдралаа залгуулж, зээл, өр төлбөртэй байдаг шүү дээ. Энэ нь тэдгээр хүмүүс хэрэглээгээ хянадаггүйтэй холбоотой.

Нийгэмд маш олон төрлийн мэргэжилтэй хүмүүс бий ч бүгд тодорхой хэмжээгээр санхүүгийн харилцаанд орж байдаг. Санхүүгийн бус мэргэжлийн хүмүүст эдийн засгаа эрсдлээс хамгаалахад нь тусалж юу зөвлөх вэ?

Хамгийн түрүүнд санхүүгийн хувьд, өөрийн гэсэн дүрэмтэй болох хэрэгтэй. Мэдээж хэрэг санхүүгийн зөвлөхөөс зөвөлгөө авч, ном уншиж, интернетээс мэдээлэл хайж ч болно. 50/30/20-ийн дүрэм, 40/20/20/20-ийн дүрэм гэх мэт олон дүрэм гарч ирж магад. Орлогоосоо хамгийн түрүүнд, юунд зарцуулахдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Улс орон, өрх гэр, хувь хүн ч бай энгийнээр тайлбарлахад,  Нийт Зардал = Орлого + Зээл байдаг. Зээл гэдэг муу зүйл биш ч хэт их хэрэглээг санхүүжүүлбэл муу, эсрэгээрээ орлого дэмжсэн үйл ажиллагаанд зарцуулж байвал сайн зүйл юм. Өөрөөр хэлбэл, зээл гэдэг бол бид ирээдүйн орлогоосоо урьдчилан авч хэрэглэж буйн нэг хэлбэр. Энд энгийн нэг зүйлийг санахад илүүдэхгүй. Тэр нь, зээлийн өсөлт чинь таны орлогын өсөлтөөс хэрхэвч давж болохгүй. Хэрэв тэгвэл та ирээдүйн орлогоороо зээлээ төлж чадахгүйд хүрч мэднэ. Үндсэн сэдэвтээ буцаад оръё. Зардалдаа анхаарах хэрэгтэй. Таныг зардлаа үндсэн 3 хэсэгт хуваахыг зөвлөе. Цааш унших