Ард Секюритиз үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал Ж.Золзаяатай ярилцлаа. Брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг үндэсний ууган компанийн нэгийг удирдаж яваа түүнтэй “Ард Секюритиз”-ийнхний сүүлийн үед хийж, төлөвлөж буй ажлынх нь талаар сонирхсон юм. 1997 онд байгуулагдсан, 2013 оноос Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани болсон “Ард Секюритиз” харилцагчдадаа олон улсын жишигт нийцсэн, шинэ, дэвшилт үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэдгийг харилцагчид болон салбарынхан нь андахгүй. Өдгөө тэд 83 мянга гаруй иргэнд үнэт цаасны арилжаанд оролцох дансыг нээж, 20 гаруй аж ахуй нэгжид 100 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт босгох болон нэгдэх, нийлэх үйл ажиллагаанд зуучлагчаар оролцоод буй.
Мөн Ж.Золзаяа хөрөнгийн зах зээлийг сонирхож буй хүмүүст хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.
-Ард Секюритизын хамт олон яг одоо ямар ажилд төвлөрч, хэрэгжүүлж байна вэ?
-Одоо манайх андеррайтерын тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийн нээлттэй бондыг гаргахаар ажиллаж байна. Бид шаардлагатай бүх материал, бичиг баримтаа бэлдээд Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороонд өгчихсөн. Нээлттэй бонд нь биржээр арилжигдах учир хөрвөх чадвар өндөртэй бүтээгдэхүүн юм. Түүнээс гадна хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалж болдог санг Монголд анх удаа байгуулахаар манай Ард Менежментийн багийнхан маань ажиллаж байгаа. Цааш унших