Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Тэлмэнтэй ярилцлаа
Ард Кредит үйл ажиллагаагаа цахим шилжилтэд хэрхэн нийцүүлж байгаа тухайгаа ярина уу
-Манайхан “Цахим шилжилт хийнэ” гэж хаана хаанаа их ярьсан. Төр засаг хийгээд хувийн хэвшлийн зарим байгууллага цахим шилжилт хийхээ зарласан ч хойрго хандаж ирсэн. Харин “Ковид-19 нийгэм, эдийн засгийн асар том өөрчлөлт авчирч, цахим шилжилтийг 10 жилээр наашлууллаа” гэж олон улсын судлаачид хэлсээр байгаа билээ. Наад захын жишээ дурдахад, цахимаар хуралдах, сургалт зохион байгуулах нь энгийн зүйл боллоо. Манай Ард Шопын үйл ажиллагаанд ч илт мэдрэгдэж, цахим худалдааг төдийлөн анхаарлаа хандуулдаггүй байсан томоохон байгууллагууд хүртэл Ард Шопт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байршуулахаар хандах нь эрс нэмэгдэж буй нь анзаарагдаж байгаа. Гэвч цаг үе, хэв шинжийн энэхүү өөрчлөлт нь бидний хувьд гэнэт үүссэн нөхцөл байдалд дасан зохицох гэхээс илүүтэй цахим шилжилт гарцаагүй болохыг хэдийн олж харж, үүнд бэлтгэж, өдөр тутмын үйл ажиллагаандаа төлөвлөгөөтэйгөөр нэвтрүүлж ирсэн цөөхөн байгууллагын нэг гэдгийг харууллаа. Ард Кредит, ер нь Ард Санхүүгийн Нэгдлийн охин компаниуд энэ чиглэлд манлайлж, урьдчилан харж чадсан. Манайд ухаалаг утас, цахим хэрэглээ харьцангуй өндөр гэгддэг ч мэдээ, мэдээлэл олж авах, нийгмийн сүлжээ ашиглахаас хэтэрдэггүй гэхэд болно. Бид үүнийг шат ахиулж, бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломж болгон хувиргаж байна. Санхүүгийн үйлчилгээ авахын тулд биечлэн очиж, цаг заваа зарцуулахаас гадна баахан бичиг цаас бүрдүүлдэг уламжлалт хандлагыг цахим хувьсгал өөрчилж, хөнгөвчилж байна. Энэ нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах зэрэг томоохон өөрчлөлт дагуулж байгаа. Цааш унших