by

“АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ”-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАГЦ 51.6 ХУВИЙН ӨСӨЛТ ҮЗҮҮЛЖЭЭ 2018-04-20

Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Ард санхүүгийн нэгдэл” 2017 оны үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд тайлагналаа. Тус нэгдлийн бүтцэд “АРД даатгал”, ББСБ болох “АРД кредит”, хувийн тэтгэврийн “АРД лайф” сан, үнэт цаасны “АРД секюритиз”, хадгаламж зээлийн “АРД Актив” хоршоо, “Хөрөнгө оруулагч Үндэстэн” болон “Монгол шуудан” ХК зэрэг олон компани нэгдэн ажиллаж байна.

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн нийт хөрөнгө 39.4 тэрбумээс 49.6 тэрбум төгрөгт хүрчээ. Хөрөнгө оруулалтын багц 25.6 тэрбумаас 38.8 тэрбум болсон нь 51.6 хувийн өсөлт аж. Компанийн нэгдлийн хувьд банкны зээлээс бүр мөсөн чөлөөлөгдөж, иргэдээс бондын эх үүсвэрийг хаалттай хүрээнд татан төвлөрүүлэх туршилтыг амжилттай гүйцэтгэж, Ард санхүүгийн нэгдэл болон Ард Кредит ББСБ хоёр дахь зах зээлд анхны бондоо амжилттай гаргасан байна. “Хөрөнгө оруулагч Үндэстэн” ХК-ийг Монголын Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалах зөвшөөрөл авч арилжаалснаар хувьцааны ханш 1000 төгрөгөөс 1858 төгрөгт хүрчээ. Ард санхүүгийн нэгдлийн дэргэдэх Хөрөнгө оруулагч үндэстний хувьцаа эзэмшигчдийн тоо 900 давж, нэгж хувьцааны үнэ 1800 төгрөг болж өссөн байна. Түүнчлэн "Хөрөнгө оруулагч үндэстэн" өнгөрсөн 2 жилийн хугацаанд зах зээлээс 1.8 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ.

Цааш үргэлжлүүлэх