Өнөөдөр сонин Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Амарбаясгалантай ярилцлаа. Тэрбээр байгууллагын санхүүгийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Голомт Капитал, Ньюком Групп, Эм Ай Си Си компаниудад удирдах албан тушаал хашиж байсан. Мөн АНУ-ын Жоржиагийн их сургуульд Санхүүгийн чиглэлээр бакалавр, мөн Индиана их сургуульд Санхүүгийн чиглэлээр мастер цол хамгаалсан.
-Саяхан Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар томилогдсонд тань баяр хүргэе. Хоёулаа таны бага наснаас яриагаа эхлүүлье
-Би Улаанбаатар хотод төрж өссөн. Хорооллын хүүхэд, гэхдээ хотын төвийн Орос 23-р сургуулийг төгссөн. Найман настай хүүхэд ганцаараа автобусанд сууж, сургуульдаа явна. Хичээлээ тараад харанхуй болтол ангийнхантайгаа тоглож байгаад харьдаг байсан. Сургуулийн амралтаар эмээ өвөө дээрээ Хонхорт ямаа хариулж, гэрийн ажилд нь тусалдаг байлаа. Арван жилээ төгсөөд Америк явж, бакалавр, магистрын зэргээ хамгаалж тэндээ мэргэжлээрээ ажилласан даа. Цааш унших