by

Гадаад худалдааны эргэлт 2.9 тэрбум долларт хүрчээ 2014-05-16

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт оны эхний 4 сарын байдлаар 2.9 тэрбум долларт хүрсэн байна. Мөн үндэсний статистикийн хорооны мэдээлснээр гадаад худалдааны тэнцэл 3-р сард 10 сая долларын ашигтай гарч байсан бол 4-р сард эсрэгээрээ буюу 84.7 сая долларын алдагдалтай гарчээ.
Ингэснээр оны эхний 4 сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдаа 93.7 сая долларын алдагдалтай байлаа. Гэхдээ үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад алдагдал 82.3 хувиар буурсан үзүүлэлт болж байна.

5/15/14

Эх сурвалж:http://economics.eagle.mn