by

ГАШУУНСУХАЙТ БООМТООР ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ 6.1 САЯ ТОНН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖЭЭ /2014-07-18/ 2014-07-24

Монголын экспортын нүүрсний гол гарц болох Гашуунсухайт боомтоор энэ оны эхний хагаст 6.1 сая тонн нүүрс тээвэрлэн гаргажээ. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 18 орчим хувиар өссөн дүн аж. Харин зургадугаар сард нүүрсний тээвэр өмнөх сарынхаас 300 орчим мянган тонноор нэмэгдэж, 1.4 сая тонн болсон талаар Гашуунсухайт боомтын Гаалийн газраас мэдээллээ. Хамгийн сүүлийн байдлаар тус боомтоор Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийдэг “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” компани нүүрсээ тогтмол хэмжээгээр экспортолж байгаа юм.
Экспортын нүүрсний хоёр дахь том гарц болох Шивээхүрэн боомтоор энэ оны эхний хагаст гурван сая тонн нүүрс тээвэрлэн гаргажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар өссөн дүн болсон байна. Үүнээс гадна тус боомтоор тавдугаар сард 897 мянган тонн нүүрс экспортолсон бол зургадугаар сард энэ тоо 40 орчим хувиар буурч, 525 мянган тонн болсон талаар Шивээхүрэн боомтын Гаалийн газраас мэдээлсэн тухай Блүүмбэрг Монголиа сайтандаа нийтэлжээ.
Эх үүсвэр: www.bloombergtv.mn