by

МОНГОЛЫН “HBOIL” КОМПАНИ БНАСАУ-Д ХАЙГУУЛ ХИЙХЭЭР БЭЛДЭЖ БАЙНА /2014-07-03/ 2014-07-24

“HBOil” компани энэ оны тавдугаар сард Пхеньян хотын “Янгагдо” зочид буудалд БНАСАУ-ын нефтийн нэгдсэн компанитай хамтран хэрэгжүүлэх төслийн удирдах байрыг байгуулав. “HBOil” компани энэ оны эцэс гэхэд БНАСАУ дахь нефть, байгалийн хийн нөөцөд хайгуул хийж, холбогдох мэдээлэлд нэгдсэн дүн шинжилгээ хийх мэдээллийн нэгдсэн төвийг байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Тус компани өнгөрсөн оны зургадугаар сард БНАСАУ-ын төрийн өмчит “Сынри” (Ялалт) химийн үйлдвэрийн 20 хувийг худалдаж авсан билээ. Мөн эхний шатанд БНАСАУ-ын Расон хот болон Пхеньян хотын өмнөд дүүрэгт нефтийн хайгуул хийх юм.
Эх үүсвэр: www.montsame.mn