by

НИЙТ ХАДГАЛАМЖ 7.1 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ ӨССӨН /2014-07-18/ 2014-07-24

Монголбанк мөнгөний нийлүүлэлт, хадгаламж, зээл болон бэлэн мөнгөний зарим тоон мэдээллийг зургадугаар сарын эцсийн байдлаар эмхэтгэн танилцууллаа. Тодруулбал мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 2.1 их наяд төгрөгөөр буюу 26.3 хувиар өссөн байна. Ингэснээр мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ 10.21 их наяд төгрөгт хүрчээ. Мөн нийт хадгаламж жилийн өмнөхөөс 41.6 хувиар өсч, 7.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнд төгрөгийн хадгаламжийн 44.5 хувийн өсөлт голлох нөлөө үзүүлсэн аж.
Түүнчлэн Монголбанкнаас мэдээлснээр нийт зээлийн өрийн үлдэгдэл оны эхний хагаст 12.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас хоёр хувиар харин жилийн өмнөхөөс 42.9 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Харин чанаргүй зээлийн хувь зургадугаар сард өмнөх сарынхаас буурч, 4.6 хувьд хүрчээ гэж Блүүмбэрг Монголиа сайтандаа нийтэлжээ.
Эх үүсвэр: www.bloombergtv.mn