by

ЭСКПОРТЫН 47 ХУВИЙГ ЗЭСИЙН БАЯЖМАЛ БҮРДҮҮЛЖ БАЙНА /2014-07- 17/ 2014-07-24

Монгол Улс оны эхний хагаст 2.8 их наяд төгрөг буюу хоёр тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн экспортод гаргасан нь жилийн өмнөхөөс 2.2 дахин нэмэгдсэн дүн болжээ. ҮСХ-ны мэдээлснээр 2014 оны эхний хагаст нийт экспортын 83.1 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлжээ. Харин эрдэс бүтээгдэхүүний экспортын 47.7 хувийг зэсийн баяжмал бүрдүүлснээр төсвийн орлогод чухал үүрэг гүйцэтгэдэг байсан нүүрсийг ардаа орхисон байна.Учир нь 2013 оны II хагасаас “Оюутолгой”-н бүтээгдэхүүн экспортод гарч эхэлсэнтэй холбоотойгоор зэсийн экпортоос орох орлого жилийн өмнөхөөс 2.4 дахин нэмэгдэж, 985.8 сая ам.долларт хүрчээ гэж Блүүмбэрг Монголиагаас мэдээлжээ.
Эх үүсвэр: www.bloombergtv.mn