by

ОНЫ I ХАГАСТ 2.6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТОЛЖЭЭ. /2014-07-17/ 2014-07-24

Монгол Улсын импортоор авч хэрэглэсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүн зургадугаар сард буурч, 505.1 сая ам.доллар болжээ. Ингэснээр 2014 оны эхний хагас жилд 2.6 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг гадаадаас худалдан авчээ. Зургадугаар сард импортоор худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүн 2013 оны мөн үетэй харьцуулахад 16.1 хувиар буурчээ. Энэ нь хүнсний бэлэн бүтээгдэхүүн, автобензин, дизель түлш, нийтийн тээврийн хэрэгсэл, суудлын автомашин, ачааны автомашины импорт буурсантай холбоотой аж. Монгол Улсын нийт импортын гуравны нэгийг бүрдүүлдэг ачааны болон суудлын автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл, автобензин, дизель түлшний импортын бууралт нийт дүнгийн 68.2 хувийг бүрдүүлсэн талаар Блүүмбэрг Монголиа сайтандаа нийтэлжээ.
Эх үүсвэр: www.bloombergtv.mn