by

“БИДИСЕК” ХК-ИЙН НЭМЖ ГАРГАЖ БУЙ ХУВЬЦААГ БҮРТГЭЖЭЭ /2014-07-/ 2014-07-24

Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 267 дугаар тогтоолоор “БиДиСек” ХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргаж буй 6,000,000 хувьцааг бүртгэлээ.
Тус компанийн нэмж гаргаж буй дээрх хувьцааг Компанийн тухай хуулийн 38.1-д заасан журмын дагуу одоогийн хувьцаа эзэмшигчдэд тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэх ба ингэхдээ тус хувьцааны зах зээлийн үнийн 90 хувиас доошгүй байхаар тогтоосон байна.
Эх үүсвэр: www.frc.mn