by

Ард Санхүүгийн Нэгдэл Дэлхийн Эдийн Засгийн Форумын Шинэ Аваргууд нийгэмлэгийн гишүүн байгууллагаар элссэн анхны Монгол компани боллоо  2023-06-22

photo_2023-06-22_12-49-12

Дэлхийн Эдийн Засгийн Форумын “New Champions” буюу Шинэ Аваргууд нийгэмлэгийн гишүүн байгууллагаар Ард Санхүүгийн Нэгдэл ХК уригдсанаар уг нийгэмлэгт элссэн анхны Монгол компани боллоо.

“New Champions” нийгэмлэг нь дээд түвшний олон талт харилцаа, хамтын ажиллагааны платформ бөгөөд нийгэмлэгийн гишүүн байгууллага болсноор Ард Санхүүгийн Нэгдлийн нийт ажиллагсад тус платформоор дамжуулан мэдлэгээ тэлэх боломж нээгдэж байна. Үүний хүрээнд компанийн үйл ажиллагаа олон улсад улам хүрээгээ тэлж, удирдах түвшний ажиллагсад Дэлхийн Эдийн Засгийн Форумаас зохион байгуулагддаг томоохон арга хэмжээнүүдэд урилгаар оролцож, Монгол Улсын эдийн засаг болон Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн үйл ажиллагааг таниулан сурталчлах юм.

Өндөр босго бүхий “New Champions” нийгэмлэгт элсэхэд дараах шаардлагууд тавигддаг ба нийгэмд идэвхтэй байр суурийг эзлэгч, хөгжлийг эрхэмлэгч, бүс нутагтаа тэргүүлэгч, бизнесийн үйл ажиллагагаа нийгэм, байгаль орчин, засаглалын зорилготойгоо уялдуулсан байдал, өсөлтийн хурдаараа салбартаа манлайлагч, зах зээлдээ тэргүүлэгч, өндөр ёс суртахуун бүхий удирдлагатай, Дэлхийд тулгамдаж буй томоохон асуудлуудыг шинэ технологи, бизнес загвар ашиглан шийдвэрлэхийг зорьж буйг анхааран үздэг.

Дэлхийн Эдийн Засгийн Форум нь нийгмийн бүхий л салбарын оролцогч талуудыг нэгтгэж, илүү сайн ирээдүйг бий болгох эрхэм зорилготой олон улсын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны платформ юм.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com