by

“VIETNAM AIRLINES”, “AIR FRANCE” КОМПАНИУД ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ 2017-10-11


“Vietnam Airlines” болон “Air France” компаниуд иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгууллаа. Улмаар зорчигчид “Air France”-ийн тусламжтай Европын 50 хотод, “Vietnam Airlines”-ийн тусламжтайгаар Зүүн Өмнөд Азийн 20 хотод аялах боломжтой болж байгаа юм. 2003 оноос хойш Азийн агаарын тээврийн компаниуд Парис руу шууд нислэг үйлддэг болсноос хойш Франц улс "Vietnam Airlines"-ийн хамгийн том, чухал зах зээл нь болж байна. Харин “Vietnam Airlines” нь үйл ажиллагаагаа эрчимтэй тэлж буй Зүүн Өмнөд Азийн авиа компаниудын нэг юм.
http://www.bloombergtv.mn