by

Ард Санхүүгийн Нэгдэл болон TomYo Edtech хамтын ажиллагаа эхлүүллээ  2022-12-19

photo_2022-12-19_15-05-00Улаанбаатар хот-2022-12-19- Ард Санхүүгийн Нэгдэл ХК, TomYo Edtech ХХК хамтын ажиллагаа эхлүүллээ. Уг хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн боловсролд хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн боловсролыг хүртээмжтэй түгээхэд чиглэн ажиллах юм. Ингэхдээ Ард Апп хэрэглэгчид TomYo Edtech компанийн TomYo Skills, Tomyo Lingo платформуудад аппаараа төлбөр тооцоо хийх, Pick n Рay үйлчилгээг ашиглан хүүгүй, шимтгэлгүй 5 хүртэл хуваан төлбөрөө төлөх боломжтой. Мөн Ардын захирлуудаас бэлтгэсэн TomYo Мастер Класст хамрагдаж, АрдКойны хөнгөлөлт эдлэх, урамшуулал авах, хөрөнгө оруулалтын багц хичээл үзэх зэрэг олон сонирхолтой ажлуудыг төлөвлөөд байна.

TomYo Edtech ХХК нь Монгол Улсад анхны технологид суурилсан боловсролын салбар буюу Edtech салбарыг бий болгон ажиллаж байгаа бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш үсрэнгүй өсөлтийг үзүүлж, технологид суурилсан ур чадвар, хэлний боловсрол олгох бүтээлүүдийг болон хэрэглэгчийн болон байгууллагын зах зээлд амжилттай нийлүүлж байна. TomYo Skills нь өөрийн хүссэн ур чадвараа эзэмших боломжтой бүрэн хэмжээний видео сургалтуудыг агуулсан платформ бөгөөд мэргэжлийн мастерклассыг агуулсан веб болон аппликейшн. TomYo Lingo нь 5 хэлний бүх түвшний сургалтуудыг агуулсан, бүх түвшний видео хичээлүүд, түвшин тогтоох шалгалт, албан ёсны сертификаттай хэл сурах аппликейшн. TomYo Mentor нь өөрийн хүссэн мэргэжлийн ментороос онлайнаар ганцаарчилсан зөвлөгөө авах хувь хүний хөгжлийн эвентэд хамрагдах боломжтой цогц аппликейшн юм.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, Крипто Үндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Крипто Үндэстэн ХК
  • MSE:TNGR (04082) ТэнГэрЛиг Медиа Групп ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com

TomYo Edtech ХХК

Оффис: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж, Нью Хоризонс Товерийн 5 давхарт 503 тоот
Холбогдох утас: 7700 3336
И-мэйл хаяг: hello@tomyo.mn, skills@tomyo.mn
Вебсайт: skills.mn, content.tomyo.mn