by

Ард Санхүүгийн Нэгдэл ХК Ticket.mn-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2023-02-27

photo_2023-02-27_18-14-10

Ард Санхүүгийн Нэгдэл ХК Монголын хамгийн том тасалбар худалдааны платформ болох Ticket.mn-тэй хамтран ажиллахаар боллоо. Уг хамтын ажиллагааны хүрээнд Ticket.mn цахим платформ дээрх тасалбарууд Ард Аппад нэмэгдэж, Ард Апп хэрэглэгчид АрдКойн урамшууллын оноогоо ашиглан тасалбараа хөнгөлүүлэн авах боломж нээгдэх юм. 

ГЭР Мeдиа ХХК нь Монголд хамгийн анх үзвэр үйлчилгээний тасалбарыг цахим орчинд хэн ч, хэзээ ч, хаанаас ч хандан өөрийн үзэхийг хүсэж буй тоглолт, арга хэмжээний тасалбарыг худалдан авах боломжийг бүрдүүлж www.Ticket.mn системийг нээн хөгжүүлсэн. Цахим тасалбарын системийг хэрэглээнд нэвтрүүлэн цахим үндэстэн болох эхлэлийг тавьж байснаас гадна цаашид тоглолт, арга хэмжээний тасалбараас гадна кино, нисэх онгоц, галт тэрэг, хот хоорондын автобус гэх мэт бүхий л тасалбарын нэгдсэн платформ болохоор зорин ажиллаж байна.

Ард Санхүүгийн Нэгдэл нь 2005 онд үүсгэн байгуулагдсан үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Бид тэргүүлэгч компани, төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх, Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгын хүрээнд ажилладаг. Манай хөрөнгө оруулалтын багц санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл, технологи, дэд бүтэц, блокчэйн, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 44 компаниас бүрддэг, үүнээс 8 нь нээлттэй компани юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Крипто Үндэстэн ХК
  • MSE:TNGR (04082) ТэнГэрЛиг Медиа Групп ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com

Гэр Медиа ХХК

Хаяг: Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Бээжингийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө-22, North Center 108, w3w: бүжиглэх.зураачид.хэллэг
Холбогдох утас: 1900 1800
И-мэйл хаяг: info@ticket.mn
Вэбсайт: ticket.mn