by

ХҮ (THE HU) ХАМТЛАГ ВИРТУАЛ ОРЧИНД БУЮУ МЕТАВЕРСТ АРДТАЙ ХАМТРАН ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА 2022-07-01

web-header-1024x538

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Albums төрөлд тэргүүлж, “Хүннү Рок” хэмээх шинэ урсгалыг дэлхий дахинд эгшиглүүлэн, тунхаглаж, эх орон нэгтнээ омогшуулж буй анхны бөгөөд цор ганц Монгол хамтлаг юм. Хамтлагийн гишүүд анх 2016 онд нэгдсэн бөгөөд нэршлийн хувьд Хүннү үгийн судалбарт оюун ухаант хүмүүнийг эр, эм хүйс харгалзахгүйгээр "Хү" хэмээн нэрийдсэн байдаг. Өөрөөр хэлбэл хамтлагийн нэр “хүмүүн” буюу “human” гэх үгээс гаралтай. Тэд Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуурыг ашиглан үндэсний хөөмий, хархирааг метал рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий рок хөгжмийг дэлгэрүүлж байна. Улмаар анхны цомгоо гаргаснаас хойш буюу 3 жилийн дотор YouTube сувагтаа 1.36 сая дагагчтай болж чадсан бол Юу вэ, Юу вэ, Юу дуу нь сонсогчдоос өдгөө 98 сая үзэлт, хандалтыг авч амжжээ.

Тэгвэл өвөрмөц өнгө төрх, зоримог уран бүтээлийн эзэд болох Хү хамтлаг нь Ард Санхүүгийн Нэгдэлтэй (Ард) хамтран Метаверст тоглолт зохион байгуулахаар ажиллаж байна. Тоглолтын талаарх мэдээллийг тухай бүрт нь хамтлагийн болон Ардын сошиал сувгуудаар түгээнэ. Виртуал орчинд болох уг тоглолтонд Ардын хамтрагчид болох ТэнГэрЛиг Медиа Нэгдэл, Мост Финтек, Грэйп Сити, Дайвэрс Солюшнс, iDAX, МетаФорс, Ард Бит, Бит Кэос, Монгол ДиФай зэрэг компаниуд технологи, санхүүгээр нэгдэн дэлхийд анх удаа зохиогдох мета рок концертыг дэлхий даяар тархан байгаа Хү хамтлагийн фэнүүдэд хүргэхээр боллоо.

web-dund-1024x538

Ард нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд банк санхүү, технологи, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 42 компани багтдаг. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com

Хү (The Hu) хамтлаг

Вэбсайт: https://www.thehuofficial.com/
YouTube: https://www.youtube.com/channel/UCs6vRDdkZ8bP8Xt6WHbvrwA