by

ТэнГэр СиСтемс ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар М.Алтайбаатар томилогдлоо  2022-09-12

altaibaatar

Улаанбаатар хот, Монгол Улс, 2022-09-12 - Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани ТэнГэр СиСтемс ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар М.Алтайбаатар томилогдлоо. Тэрээр Мэдээлэл технологи, бизнесийн салбарт 11 жил ажилласан туршлагатай бөгөөд онцолбол, GIZ (Германы Хамтын ажиллагааны Нийгэмлэг) олон улсын байгууллагын хувийн хэвшилтэй хамтран, Монголд анхлан хэрэгжүүлсэн төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. 

ТэнГэр СиСтемс ХХК нь цаашид Ард Санхүүгийн Нэгдлийн мэдээлэл, технологийн бодлогын хүрээнд охин компаниуд технологийн шилжилтээ амжилттай хэрэгжүүлэхэд уриалан түүчээлж, ажилчдын хөдөлмөрийн өндөр бүтээмж, цахим үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх замаар дижитал шилжилтийн голлох гүүр болж ажиллана. 

Ард Cанхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Крипто Үндэстэн ХК
  • MSE:TNGR (04082) ТэнГэрЛиг Медиа Групп ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com  
Вэбсайт: ardholdings.com