by

Гадаадад гацсан Монголчууддаа туслах Хүчтэй Хамтдаа төсөл хэрэгжиж эхэллээ 2021-03-17

  photo_2021-03-18_16-04-07

Хэвлэлийн мэдээ          

Улаанбаатар хот, 2021-03-17 - Ард Санхүүгийн Нэгдэл нь дэлхий нийтийг цочроож буй Ковид-19 цар тахлын нөхцлөөс үүдэн 1 жилийн өмнөөс эх орондоо ирэх хүсэлт гаргасан ч санхүү, эрүүл мэнд болон бусад шалтгаанаар ирэх боломжгүй байгаа иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлж, сэтгэлийн дэм өгөх зорилго бүхий Гадаадад гацсан Монголчууддаа туслах Хүчтэй Хамтдаа төслөө өнөөдөр эхлүүлж байна.

Ингэхдээ иргэдийнхээ ирээдүйд багахан ч гэсэн хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор дэлхийн өнцөг булан бүрт гацаад буй Монголчууддаа 1 тэрбум төгрөгтэй тэнцэх АрдКойны буцалтгүй тусламжийг хуваан  хүргэх бөгөөд нийт бүртгэлээс хамаарч нэг иргэнд ногдох АрдКойны хэмжээ тодорхойлогдох юм. Хүчтэй Хамтдаа төсөл нь 2020 оны 3 сарын 15-наас 2021 оны 3 сарын 1 хүртэлх хугацаанд гадаадад гацаж, эх орондоо ирэх хүсэлтээ тухайн улсынхаа Элчин Сайдын Яам болон Улсын Онцгой Комисст өгсөн ч одоог хүртэл Эх орондоо ирж чадаагүй байгаа иргэдийг хамруулна. 

Гадаадад гацаж, эх орон руугаа буцах хүсэлтээ илгээсэн иргэн та 3 сарын 17-ны өдрийн 13 цагаас 2021 оны 3 сарын 28-ны 23 цаг 55 минут хүртэлх хугацаанд Ард Санхүүгийн Нэгдлээс гаргасан албан ёсны асуулгыг бөглөснөөр бүртгэгдэнэ. Асуулгыг бөглөхдөө зөвхөн кирилл үсгийн фонтоор, мэдээллээ үнэн бодитой бөглөх үүрэгтэй бөгөөд таны мэдээллийг Улсын Онцгой Комисс болон Элчин Сайдын Яамны албан мэдээлэлтэй тулган баталгаажуулна. Хавсаргах бичиг баримт дутуу, бүртгэл давхардсан, хуурамчаар үйлдсэн тохиолдолд АрдКойн олгогдохгүйг анхаарна уу. Хандивын АрдКойн шилжүүлэхийн тулд та Ард Аппликэйшн суулгаж, бүртгүүлсэн байх бөгөөд бүртгэлтэй утасны дугаараар 4 сарын 15-ны өдөр таны Ард Аппликэйшнд байрлах АрдКойны дансанд бүрэн шилжин орно. 

Ард Санхүүгийн Нэгдэл (MSE:AARD 03260) нь Хөрөнгө Оруулагч Үндэстнийг цогцлоох эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бүрэлдэхүүнд нь Ард Даатгал (MSE:AIC 05480), Ард Кредит (MSE:ADB 05509), Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан (MSE:MNP 05412), ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти зэрэг компаниуд багтаж байна. Ард Менежментын удирдлагад Монголын анхны хаалттай хамтын сан болох Үндэсний Хувьчлалын Санг (MSE:XOC 4001) 2020 оны сүүлээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Ард аппликэйшн, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Бидэнтэй холбогдож, нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: ardholdings.com