by

Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн Дарга Ганхуяг Solana Breakpoint 2023 Форумын тайзнаа илтгэгчээр уригдлаа 2023-10-31

photo_2023-10-31_17-08-43

2023 оны 10 сарын 30-наас 11 сарын 3-ны өдрүүдэд Нидерланд Улсын Амстердам хотод зохион байгуулагдаж буй Solana Breakpoint 2023 Форумд Ард Санхүүгийн Нэгдлийн Зөвлөлийн Дарга Ч. Ганхуяг уригдаж, Хөрөнгө Оруулагч Үндэстэн сэдвээр илтгэл тавихаар боллоо. 

Тэрээр Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгынхоо хүрээнд 10 жилийн турш хийсэн ажлаа крипто ертөнцийн томоохон арга хэмжээнд танилцуулж, АрдКойн урамшууллын онооны өвөрмөц шийдэл, экосистем, токеномикс болон цаашдын төлөвлөгөөг олон улсын крипто идэвхтэн, мэргэжилтнүүдэд анх удаагаа сонордуулах болно. Мөн тус арга хэмжээний үеэр Ард Санхүүгийн Нэгдэл болон Солана Сан хамтран ажиллах болсноо зарлах юм. Солана блокчэйн нь 3.6 сая идэвхтэй хэрэглэгчтэй 453 төвлөрсөн бус санхүүгийн аппликэйшныг агуулдаг. Solana (Sol) нь зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийн 7 дахь том криптовалют юм.

Solana Breakpoint Форум нь жил бүр Солана блокчэйныг хэрэглэгч, тус блокчэйн дээр програм хөгжүүлэгч олон мянган залуусыг нэг дор цуглуулдаг бөгөөд энэ жил Этэриум блокчэйны үүсгэн байгуулагч Виталик Бутерин, Солана Лабсын үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх Захирал Анатоли Яковенко гэх мэт дэлхийн блокчэйн, крипто ертөнцийн томчууд хуран цуглаж,  цаашдын хөгжил, боломжийг хэлэлцэж, технологийн дэвшлийг олон нийтэд танилцуулах юм. 

Форумын талаар дэлгэрэнгүй мэдээллийг: https://solana.com/breakpoint 

Шууд үзэх: https://www.youtube.com/@SolanaFndn 

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com