by

#БидИлүүБайжЧадна аяны хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийн (AARD) хувьцаа эзэмшигчдийн хүүхдүүддээ 5 ширхэг хувьцаа олгохоор боллоо  2022-12-06

photo_2022-12-06_12-59-11

Улаанбаатар хот, 2022-12-06 - #БидИлүүБайжЧадна аяны хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийн (AARD) хувьцаа эзэмшигч хүүхдүүд болон хувьцаа эзэмшигчдийн хүүхдүүддээ 5 ширхэг AARD хувьцааг олгох шийдвэр гарсныг дуулгахад таатай байна. Компаниас Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох, эх орныхоо ирээдүй хойч үед илүү гэгээлэг, сайн сайхан нийгмийг бүтээлцэх зорилгын хүрээнд #БидИлүүБайжЧадна аяныг эхлүүлсэн билээ. 

Аяны хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийн 30 ширхгээс дээш хувьцаатай хувьцаа эзэмшигч хүүхдүүд болон хувьцаа эзэмшигчдийн хүүхдүүддээ 5 ширхэг Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааг нэмж олгохоор боллоо. Ингэхдээ 12 сарын 31-ний байдлаар тасалбар болгож, 30 ширхгээс дээш Ард Санхүүгийн Нэгдлийн (MSE: AARD) хувьцаатай хувьцаа эзэмшигчдийг хамруулах юм. Тавигдах шаардлагын хувьд 12 сарын 5-наас 12 сарын 31-нийг дуустал Ард Аппаараа 10 удаагийн гүйлгээ хийж, 1 найзаа урьсан байхыг харгалзан үзэхээ мэдэгдлээ.

Аяны турш хүүхэд хөгжил, тэдний өдөр тутамд тулгардаг асуудлыг хөндөж, гарц гаргалгаа олох, шийдвэрлэх, хүүхэд, гэр бүлийн харилцааг дэмжих, тэднийг нийгэмд дуу хоолойгоо хүргэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллана. Эх орныхоо гэрэлт ирээдүйн төлөө бодитой хувь нэмэр оруулах гэгээлэг үйлсэд хүн бүхнийг уриалж байна.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Крипто Үндэстэн ХК
  • MSE:TNGR (04082) ТэнГэрЛиг Медиа Групп ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com