by

Ард Санхүүгийн Нэгдэл болон Шамбала 2056 төсөл хамтын ажиллагаа эхлүүллээ 2023-04-25

photo_2023-04-25_15-25-31

Улаанбаатар хот-2023-04-25- Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Шамбала Инженеринг Кампус ХХК хамтын ажиллагаа эхлүүллээ. Уг хамтын ажиллагааны хүрээнд тогтвортой ногоон байгууламжийг бий болгох, цөлжилтийг урлаг технологиор сааруулах чиглэлд хамтран ажиллана. Ингэхдээ Ард Апп хэрэглэгчид “ШАМБАЛА ИНЖЕНЕРИНГ КАМПУС ХХК”-ийн ART’N TECH төслөөс мод болон  өөрийн модны дугаарлалттай мерчиндайзыг Ард Апп ашиглан худалдан авах боломжтой.

Шамбала инженерийн суурин нь Монгол орны экосистемийг хамгаалахаар урт хугацаанд бүтээлч шийдэл гарган ажиллаж буй залуусын нэгдэл юм. 2016 оны 9 сарын 15-ний өдрөөс эхлэн судалгаа хөгжүүлэлтийн ажилаа эхлүүлж, 2023 оны 4 сарын байдлаар нийт 24,000 мод тарьж, 36,000 мод тарихад бэлэн болгон бортоголож 10 квт сэргээгдэх эрчим хүчний систем, 25 тоннын хаягдлыг дахин боловсруулж хийсэн усалгааны танкнууд болон хиймэл цөөрөм, зуны хүлэмж, органик хаягдлыг дахин болосруулах нуруулга болон хүний ялгадсыг ашиглан хөрс болгох жорлонгууд өөрсдийн оффис зэрэг тогтвортой ногоон байгууламжийг бий болгох эхний суурь дэд бүтцүүдээ бий болгон ажиллаж байна. Шамбала 2056 төсөл нь Хү хамтлагтай хамтран Монголын хамгийн цөлжилттэй бүс буюу Говьд 12,000 ширхэг Сибирь хайлаас мод тарихаа зарласан нь Монголд төдийгүй Гадны улс орнуудын анхаарлын төвд ороод байна.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, Крипто Үндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Крипто Үндэстэн ХК
  • MSE:TNGR (04082) ТэнГэрЛиг Медиа Групп ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com

Шамбала инженеринг кампус ХХК

Хаяг: Дорноговь аймаг Эрдэнэ сум Төхөмийн хөндий Цацын бор толгой
Холбогдох утас: 7272 2056
И-мэйл хаяг: hello@shambala.mn