by

Ард Санхүүгийн Нэгдэл, Royal Enfield-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2024-04-02

ышэуАрд Санхүүгийн Нэгдэл нь 123 жилийн түүхтэй Английн алдарт Royal Enfield мотоциклийн брэндтэй хамтын ажиллагаа эхлүүлснээр үйлчлүүлэгчдэд Royal Enfield дэлгүүрээр үйлчлүүлэхдээ гүйлгээ бүрт урамшуулалтай Ард Аппаа ашиглан төлбөр төлөхөөс гадна Ард Кредит компанийн нэвтрүүлсэн Pick n Pay хуваан төлөх үйлчилгээ ашиглан төлбөрөө хуваан төлөх боломжийг нээлээ.

Royal Enfield нь 1901 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан 123 жилийн түүхт, дунд оврын мотоциклын салбарт тэргүүлэгч дэлхийн хамгийн эртний мотоциклийн брэндийн нэг бөгөөд Монгол Улсад албан ёсны дэлгүүрээ 2022 оны 8 сард нээгээд байна. Royal Enfield нь хэрэглэгчдэд мотоциклын аялал хийх амьдралын хэв маягийг хүртээмжтэй болгоход анхаарал хандуулсаар иржээ.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com

Royal Enfield

Хаяг: Хан уул дүүрэг, 4-р хороо Арцатын задгай хаягт байрлах UB AutoCom B блок 1 давхар,
Холбогдох утас: 8633 4003
И-мэйл хаяг: hasbazar33@gmail.com
Вэбсайт: royalenfield.com