by

Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн хараат бус түр гишүүнээр Роланд Нэш сонгогдлоо 2023-10-30

photo_2023-10-30_18-32-16

Улаанбаатар хот-2023-10-30 - Ард Санхүүгийн Нэгдлийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурлаар Роланд Нэшыг ТУЗ-ийн хараат бус түр гишүүнээр томиллоо. Тэрээр VPE Капитал компанийн үүсгэн байгуулагч бөгөөд эдийн засаг, банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарт 30-аад жил ажилласан туршлагатай.

Роланд нь VPE Капитал компанийн үүсгэн байгуулагч бөгөөд VPE Капитал нь одоогоор Барселон, Абу Даби, Алматы зэрэг хотоос хөгжиж буй зах зээл рүү чиглэсэн вэнчур капиталын үйл ажиллагаа явуулж байна. Тэрээр банк, дэд бүтэц, үл хөдлөх, тоглоом, эдтек, эрүүл мэнд, бүтээлч үйлдвэрлэл, ногоон эрчим хүч зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтын сан удирдахад оролцож байв. 

Роланд нь VPE компаниаас гадна Кен, Гүрж Улсад үл хөдлөх хөрөнгийн төслүүдэд оролцсон байна. Тэрээр рестораны менежментын компани болох Schmuckordie, Каталун дахь үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр мэргэшсэн Испанийн Molist 16S-ын хөрөнгө оруулагч юм. Түүнчлэн Роланд Украйн, Киргизстан, Казакстан, Нигер, ОХУ, Арабын Нэгдсэн Эмират, Малта зэрэг улс орнуудад бизнес эхлүүлж, хөгжүүлэхэд Ренессанс Капитал компанийн удирдлагад 1996-аас 2010 он хүртэл ажиллаж байхдаа гар бие оролцсон туршлагатай.

Ард нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурлаараа ирэх 3 жилийн зорилгыг тодорхойлсноор санхүүгийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, инновацлаг технологийн шийдлээрээ олон улсын зах зээлд тэлэх шинэ стратегийг хэлэлцэн баталсан ба Роланд Нэш нь энэхүү үйл явцад өөрийн мэдлэг туршлагаар үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт Ардын ТУЗ итгэлтэй буйгаа тэмдэглэж, нийт хувьцаа эзэмшигчдийнхээ өмнөөс амжилт хүсэж, талархал илэрхийлж байна. 

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com