13 2026-02

Ард Санхүүгийн Нэгдэл, Surfin AI компанитай хамтран Монголд анх удаа хиймэл оюуны шийдлийг санхүүгийн бүтээгдэхүүнд нэвтрүүлнэ

Монгол улс, Улаанбаатар хот-2026-02-13- Монголын тэргүүлэгч финтек нэгдэл Ард Санхүүгийн Нэгдэл нь хиймэл оюунд суурилсан санхүүгийн шийдлүүд нэвтрүүлэгч Surfin AI компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

дэлгэрэнгүй
07 2026-01

Ард Санхүүгийн Нэгдэл шинэ оныг шинэ өнгө төрхөөр эхлүүллээ

2005 оноос эхлэн Хүчтэй - Хамтдаа нийгмээрээ, нийтээрээ хөгжье, хөрөнгөжие гэх санаачилгыг гаргаж, ХасБанкны ажиллагсдын санг үүсгэснээр Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөний суурь тавигдаж байсан бол үйл ажиллагаа өргөжин тэлсээр 2013 онд компанийн гол хувьцаа эзэмшигчид шинэ стратегийн зорилгоо тодорхойлж, Ард Санхүүгийн Нэгдэл хэмээх нэрэн дор үйл ажиллагаагаа явуулах түүхэн шийдвэрийг гаргасан юм.

дэлгэрэнгүй
06 2025-12

AIGroup болон ChainUp компани Монгол Улсын дижитал хөрөнгийн дэд бүтцийг хөгжүүлэх стратегийн Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Монгол Улсын дижитал эдийн засгийг хөгжүүлэх, санхүүгийн инновацын аюулгүй, зохицуулалттай орчныг төлөвшүүлэх зорилтын хүрээнд AIGroup групп болон Сингапур Улсад төвтэй блокчэйн, дижитал хөрөнгийн дэд бүтэц хөгжүүлэгч технологийн тэргүүлэгч компани ChainUp Pte. Ltd. нар Хамтын ажиллагааны санамж бичиг (MOU)-т гарын үсэг зурлаа.

дэлгэрэнгүй
21 2025-08

Ард Кредит ББСБ олон улсын зах зээлээс 5 сая долларын санхүүжилт татан төвлөрүүллээ

Монголын тэргүүлэгч финтек болох Ард Кредит нь Япон Улсад төвтэй Банкирс Крауд Кредит-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, 5 сая долларын санхүүжилтийн хэлцлийг амжилттай байгууллаа.

дэлгэрэнгүй
09 2025-07

Ард, Монгол Шуудан стратегийн хамтын ажиллагаагаа өргөтгөж, санхүүгийн хүртээмжийг 21 аймаг, 330 сумд бүрэн хангах боллоо

Ард Кредит, Монгол Шуудан хамтран ухаалаг POS (Point of Sale) төхөөрөмжөөр дамжуулан Монгол Улсын бүх аймаг, сумдад санхүүгийн үйлчилгээг хүргэх стратегийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна.

дэлгэрэнгүй
20 2025-06

Хөрөнгө Оруулагч Үндэстэн: Дархан, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Хэнтий, Багануур, Сайншанд, Чойр хотуудад ажиллана

Монголын өнцөг булан бүрд суугаа Ардын харилцагч нартаа илүү ойроос үйлчилгээ үзүүлж, компанийнхаа үйл ажиллагааг хүртээмжтэй түгээх зорилгоор Ардын баг хамт олон ээлжит аяллаа 6 сарын 22-ноос 6 сарын 27-ны хооронд Дархан, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Хэнтий, Багануур, Сайншанд, Чойр хотуудыг зорин очиход бэлэн боллоо.

дэлгэрэнгүй
13 2025-06

Ард Санхүүгийн Нэгдэл ХК 4,335,026 ширхэг хувьцаагаа амжилттай халааслалаа.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК (цаашид “Компани” гэх)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2025 оны 4 сарын 24-ний өдрийн 25/15 тоот тогтоолоор 12,658,754,800 төгрөг хүртэлх үнийн дүнтэй тэнцэх Компанийн хувьцааг олон нийтээс эргүүлэн худалдан авч, хувьцааны төлбөрийг Хөвсгөл ХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцаагаар төлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд захиалга хүлээн авах хугацаа 2025 оны 5 сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон.

дэлгэрэнгүй
13 2025-06

Хөрөнгө Оруулагч Үндэстэн - Европ: Бизнес Тур 5 ӨДӨР - 5 ХОТ - 130 ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

Бид сүүлийн 3 жилийн хугацаанд бүтцийн өөрчлөлт хийж, голлох дижитал шилжилтүүдээ амжилттай хийж гүйцэтгэснээр бүтээсэн ажил, хойшид хүрэх зорилтыг Олон улсад хүртээмжтэй түгээн танилцуулах аяллаа эхлүүлэв.

дэлгэрэнгүй
12 2025-06

АрдКап 2025 Спорт наадам зохион байгуулагдлаа

Ард Санхүүгийн Нэгдэл болон хамтран ажилладаг байгууллагуудын ажиллагсдыг спортын уралдаан тэмцээнээр дамжуулан улам нэгдмэл болгох, хамтын уялдаа холбоог бэхжүүлэн эрүүл мэндийг дэмжиж, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготойгоор АрдКап 2025 тэмцээнийг зохион байгуулж, 2025 оны 5 сарын 24-нөөс 6 сарын 08-ны хооронд Спортын 9 төрөлтөөр 15 хоногийн турш өрсөлдөн амжилттай өндөрлөлөө.

дэлгэрэнгүй
27 2025-05

Монгол - Австрийн хамтрал ухаалаг, ногоон хот байгуулна

Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулж хүн амын нягтаршлыг сааруулах үүднээс Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн харьяа AIG компани Австрид төвтэй Teichmann & Compagnons Property Networks GmbH компанитай хамтран Монгол Улсад ухаалаг хот хөгжүүлэх стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

дэлгэрэнгүй
01 2025-05

АРД КРЕДИТ ББСБ ХК НЬ “МОНГОЛ ШУУДАН ХК”-ТАЙ ХАМТРАН УХААЛАГ ПОС СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРГЭНЭ

Монгол Улсын тэргүүлэгч банк бус санхүүгийн байгууллагуудын нэг болох Ард Кредит ББСБ ХК нь Монгол Шуудан ХК-тай хамтран ухаалаг ПОС (Point of Sale) системийг ашиглан Монгол орны бүх аймаг сумдуудад санхүүгийн үйлчилгээг хүргэх стратегийн хамтын ажиллагааг зарлалаа.

дэлгэрэнгүй
30 2025-04

Ард Санхүүгийн Нэгдэл хувьцаагаа халаасалж, Хөвсгөл ХК-ийн хувьцаагаар солих боломжийг хөрөнгө оруулагчдадаа олгоно

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь үйл ажиллагаагаа илүү нарийвчлах, ашигт ажиллагаагаа сайжруулах, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, удирдлагын зөв арга барилыг хэрэгжүүлэх зорилгоор 3 жилийн өмнөөс томоохон бүтцийн өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн билээ.

дэлгэрэнгүй
28 2025-04

Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг Дэлхийн Эдийн Засгийн Форумын Шинэ Аваргуудын Зөвлөх Хороонд томилогдон ажиллахаар болов

Улаанбаатар хот, 2025-04-11-Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг Дэлхийн Эдийн Засгийн Форумын Шинэ Аваргуудын Зөвлөх Хороонд томилогдон ажиллахаар боллоо.

дэлгэрэнгүй
28 2025-04

Ард Кредит ББСБ ХК - ЦойлогсоZ залуусын нэгдэлтэй хамтран залуу бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Улаанбаатар хот, 2025-04-28-Ард Кредит ББСБ ХК нь ЦойлогсоZ залуусын нэгдэлтэй стратегийн түншлэл байгуулж, залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, залуу бизнес эрхлэгчдийн нэгдэл байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

дэлгэрэнгүй
26 2025-04

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХУВЬЦААГАА ХАЛААСЛАХ ТУЗ-ийн шийдвэр гаргалаа.

2025 оны 4 сарын 24-ний өдөр Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ хуралдаж Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд төдийгүй Монгол улсын хувьд анхны удаа хийгдэх хувьцаа халааслах болон хувьцаа солих ажлыг нэг дор хийж, түүнд оролцох боломжийг Ард Санхүүгийн Нэгдлийн одоогийн хувьцаа эзэмшигчдэд олгох түүхэн шийдвэрийг гаргалаа.

дэлгэрэнгүй
28 2025-03

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 15:00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сентрал Тауэр 17 давхарт болох тул хувьцаа эзэмшигчид Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

дэлгэрэнгүй
07 2025-02

Ард Санхүүгийн Нэгдэл, Абрахам Хаус байгуулллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Лондонд төвтэй Дэлхийн өнцөг булан бүрт санхүүгийн мэдлэг, хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсийг дэмжин ажилладаг Абрахам Хаус Монголын финтек салбарын түүчээлэгч Ард Санхүүгийн Нэгдэлтэй хамтран санхүүгийн бүх үйлчилгээг нэг дор цогцлоосон Ард Аппын технологийн шийдлийг олон улсад иргэдийн санхүүгийн хэрэгцээнд нэвтрүүлэхээр боллоо.

дэлгэрэнгүй
16 2025-01

#БидИлүүБайжЧадна аян 3 дахь жилдээ: Нийгмийн сайн сайхны төлөө Хамтдаа!

Улаанбаатар хот-2024-01-15-Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Академи, АрдКидс хамтран нийгмийн сайн сайхны төлөө, тэр дундаа Монголын ирээдүй болсон хүүхэд рүү чиглэсэн #БидИлүүБайжЧадна аяныг санаачлан 2022 оны 11 сарын 2-ны өдөр эхлүүлж байсан билээ.

дэлгэрэнгүй
31 2024-12

Шинэ оны мэндийг дэвшүүлье!

Улиран одож буй 2024 оныг эрч Хүчтэй үдэж, айлчлан ирж буй шинэ оны шинэ боломжуудыг Хамтдаа алгаа дэлгэн угтах энэ мөчид Ард Санхүүгийн Нэгдлийг үргэлж дэмжиж, итгэл хүлээлгэдэг эрхэм та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

дэлгэрэнгүй
05 2024-12

Арно Вентура Байнансын ТУЗ-ийн гишүүнээр томилогдлоо.

Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-д 2019 оноос хойш хараат бус гишүүнээр ажиллаж ирсэн Арно Вентура (Arnaud Ventura) нь дэлхийн хамгийн том крипто арилжааны бирж болох Байнанс (Binance) ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллах боллоо.

дэлгэрэнгүй
05 2024-12

Ч.Ганхуяг Шинэ Аваргуудын зөвлөгөөнд танилцуулга хийлээ

Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга Чулууны Ганхуяг нь 2024 оны 11 сарын 28, 29-ний өдрүүдэд Швейцар Улсын Женев хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх нийгэмлэг болох Шинэ Аваргуудын 2024 оны зөвлөгөөнд (New Champions Retreat) компаниа төлөөлөн оролцлоо.

дэлгэрэнгүй
16 2024-08

Ард Санхүүгийн Нэгдэл Харанга хамтлагийн 35 жилийн ойн тоглолтыг ивээн тэтгэхээр боллоо

Улаанбаатар хот, 2024-08-15- Монголын урлагт 35 жилийн турш рок хөгжмийн түүхийг бичиж, бүтээж яваа Монгол Улсын Төрийн Соёрхолт, Анхны рок хамтлагуудын нэг Харанга хамтлагийн ойн баярын тоглолтод Ардын хамт олон ивээн тэтгэгчээр оролцохоор боллоо.

дэлгэрэнгүй
15 2024-08

АРД КРЕДИТ ББСБ ХК НЭЭЛТТЭЙ БОНД ГАРГАЛАА

Ард Кредит ББСБ ХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар 13.5 тэрбум төгрөгийн НЭЭЛТТЭЙ БОНД гаргах зөвшөөрлөө авсан билээ. Нээлттэй бонд нь Улаанбаатар Үнэт Цаасны Бирж-ээр арилжаалагдаж буй анхны нээлттэй бонд болж буй бөгөөд бондын андеррайтераар Apex Capital - Better Investing ажиллаж байна.

дэлгэрэнгүй
15 2024-08

Ард Секюритиз ҮЦК-ийн Гүйцэтгэх Захирлаар Хүрэлбаатарын Билгүүн томилогдлоо

Улаанбаатар хот, Монгол Улс, 2024-08-15 - Ард Секюритиз ҮЦК-ийн Гүйцэтгэх Захирлаар Хүрэлбаатар овогтой Билгүүн томилогдлоо. Тэрээр Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд Ард Секюритиз ҮЦК-ийн үйл ажиллагааг удирдаж ажиллахаас гадна Ард Санхүүгийн Нэгдлийн хүрээнд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын хэлцлүүдийн ерөнхий зохицуулалтыг хийж ажиллах юм.

дэлгэрэнгүй
09 2024-07

Ард Санхүүгийн Нэгдэл investbanq-тай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ

2024-07-09-Улаанбаатар хот, Ард Санхүүгийн Нэгдэл нь Сингапур Улсад төвтэй хиймэл оюун ухаанд суурилсан баялгийн удирдлагын платформ болох Investbanq-тай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ. Хамтын ажиллагааны хүрээнд Ард Аппаар хиймэл оюун ухаанд суурилсан хөрөнгө оруулалтын удирдлагын шийдлүүдийг нэвтрүүлэх зорилготой. Мөн Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани болох Ард Секюритизийн хөрөнгийн удирдлагын зөвлөх үйлчилгээ болох Баялгийн менежментийг хиймэл оюун ухаан ашиглан хөрөнгө оруулагчдад санал болгох юм.

дэлгэрэнгүй
15 2024-04

Залруулга хийх тухай

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хөрөнгө оруулалттай компани болох Номын Хишиг ХХК болон ТэнГэрЛиг Медиа Нэгдлийн охин компани ТэнГэр ТВ-ийн талаар гарсан мэдээ, мэдээлэлд энэхүү залруулгыг хийж байна.

дэлгэрэнгүй
11 2024-04

Ард Санхүүгийн Нэгдэл, BlueMon групптэй хамтын ажиллагаа эхлүүллээ

Ард Санхүүгийн Нэгдэл нь BlueMon групптэй хамтын ажиллагаа эхлүүлснээр үйлчлүүлэгчдэд Nike брэндийн бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа Ард Аппаа ашиглан үнийн дүнгийн 1%-тай тэнцэх ардкойн урамшуулал авахаас гадна Ард Кредит компанийн нэвтрүүлсэн Pick n Pay хуваан төлөх үйлчилгээ ашиглан төлбөрөө хуваан төлөх боломжтой боллоо.

дэлгэрэнгүй
10 2024-04

Ард Санхүүгийн Нэгдэл, Stemcell компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ

Ард Санхүүгийн Нэгдэл нь Stemcell & Co. Ulaanbaatar компанитай хамтын ажиллагаа эхлүүлснээр Ард Апп хэрэглэгчид тус салоноор үйлчлүүлэхдээ үнийн дүнгийн 2%-тай тэнцэх ардкойн урамшуулал авахаас гадна 25% хөнгөлөлт эдлэж, Ард Кредит компанийн нэвтрүүлсэн Pick n Pay хуваан төлөх үйлчилгээ ашиглан төлбөрөө хуваан төлөх боломжтой боллоо.

дэлгэрэнгүй
05 2024-04

Ард Санхүүгийн Нэгдэл, Glamour компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ

Ард Санхүүгийн Нэгдэл нь дэлхийн Glamour компанитай хамтын ажиллагаа эхлүүлснээр үйлчлүүлэгчдэд Boss, Peuterey, Burberry брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа Ард Аппаа ашиглан төлбөр төлөхөөс гадна Ард Кредит компанийн нэвтрүүлсэн Pick n Pay хуваан төлөх үйлчилгээ ашиглан төлбөрөө хуваан төлөх боломжийг нээлээ.

дэлгэрэнгүй
05 2024-04

Ард Санхүүгийн Нэгдэл, TechnoZone компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ

Ард Санхүүгийн Нэгдэл нь TechnoZone компанитай хамтын ажиллагаа эхлүүлснээр үйлчлүүлэгчдэд Samsung, Huawei, Apple брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа Ард Аппаа ашиглан төлбөр төлөхөөс гадна Ард Кредит компанийн нэвтрүүлсэн Pick n Pay хуваан төлөх үйлчилгээ ашиглан төлбөрөө хуваан төлөх боломжийг нээлээ.

дэлгэрэнгүй
05 2024-04

Ард Санхүүгийн Нэгдэл, Premier Tailor, Сарториа компаниудтай хамтын ажиллагаа эхлүүллээ

Ард Санхүүгийн Нэгдэл нь Premier Tailor, Сарториа компаниудтай хамтын ажиллагаа эхлүүлснээр үйлчлүүлэгчдэд Premier Tailor, MAC, Isaia, Ame Concept store, Quinto concept store-уудаас дэлхийн брэндүүдийн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа Ард Аппаа ашиглан төлбөр төлөхөөс гадна Ард Кредит компанийн нэвтрүүлсэн Pick n Pay хуваан төлөх үйлчилгээ ашиглан төлбөрөө хуваан төлөх боломжийг нээлээ.

дэлгэрэнгүй
04 2024-04

Крипто Үндэстэн ХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Отгонбаярын Мөнх-Оргил томилогдлоо

Улаанбаатар хот, Монгол Улс, 2024-04-04 - Крипто Үндэстэн ХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Отгонбаярын Мөнх-Оргил томилогдлоо. Тэрээр Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний холбоотой компаниудаас санаачлан эхлүүлсэн крипто компани, төслүүдийг нэгтгэсэн Крипто Үндэстэн ХК-ийг удирдаж, тухайн компаниудыг олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үсрэнгүй хөгжиж буй крипто зах зээлээс өгөөж хүртэхэд чиглүүлэн ажиллах юм.

дэлгэрэнгүй
02 2024-04

Ард Санхүүгийн Нэгдэл, Royal Enfield-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ

Ард Санхүүгийн Нэгдэл нь 123 жилийн түүхтэй Английн алдарт Royal Enfield мотоциклийн брэндтэй хамтын ажиллагаа эхлүүлснээр үйлчлүүлэгчдэд Royal Enfield дэлгүүрээр үйлчлүүлэхдээ гүйлгээ бүрт урамшуулалтай Ард Аппаа ашиглан төлбөр төлөхөөс гадна Ард Кредит компанийн нэвтрүүлсэн Pick n Pay хуваан төлөх үйлчилгээ ашиглан төлбөрөө хуваан төлөх боломжийг нээлээ.

дэлгэрэнгүй
01 2024-04

АРД САНХҮҮГИЙН НЭГДЛИЙН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ЗАХИРЛААР СҮХЧУЛУУНЫ НЯМГЭРЭЛ ТОМИЛОГДЛОО

Ард Санхүүгийн Нэгдлийн Хууль, Эрх Зүй Хариуцсан Захирлаар Сүхчулуун овогтой Нямгэрэл томилогдлоо. Тэрээр Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний хамааралтай компаниудын хууль, эрх зүйн асуудлыг хариуцаж ажиллана.

дэлгэрэнгүй
01 2024-04

Ард Санхүүгийн Нэгдэл, Ganada Солонгос хэлний сургалт, хэлний бэлтгэлийн төвтэй хамтын ажиллагаа эхлүүллээ

Ард Санхүүгийн Нэгдэл нь Ganada Солонгос хэлний сургалт, хэлний бэлтгэлийн төвтэй хамтын аижллагаа эхлүүлснээр Ganada төвөөр үйлчлүүлэгчдэд гүйлгээ бүрт урамшуулалтай Ард Аппаа ашиглан төлбөр төлөхөөс гадна Ард Кредит компанийн нэвтрүүлсэн Pick n Pay хуваан төлөх үйлчилгээ ашиглан төлбөрөө хуваан төлөх боломжийг нээлээ.

дэлгэрэнгүй
31 2024-03

Ард Санхүүгийн Нэгдэл, Криптос Ресторантай хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 

Ард Санхүүгийн Нэгдлийн үнэнч хамтрагч Криптос Ресторан нь үйлчлүүлэгчдээ ардкойноор урамшуулж, үнийн дүнгээс онооны хөнгөлөлт эдлэх боломжийг олгож ирсэн. Тэгвэл энэ удаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дараагийн шатанд гаргаснаар Ардын Элит, Премиум зэрэглэлийн харилцагчид Kryptos restaurant & bar-т онцгой нөхцөлөөр үйлчлүүлэх боломжтой боллоо.

дэлгэрэнгүй
30 2024-03

Ард Санхүүгийн Нэгдэл, Аэрмаркет компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ

Ард Санхүүгийн Нэгдэл нь Олон улсын нислэгийн тийз борлуулалт, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч Аэрмаркет компанитай хамтын ажиллагаа эхлүүлснээр Ардын нийт харилцагч нар нислэгийн тийз, аяллын үйлчилгээг Pick n Pay хуваан төлөх үйлчилгээ ашиглан авах боломж нээгдсэний зэрэгцээ Элит, Премиум зэрэглэлийн харилцагчид онцгой нөхцөлөөр үйлчлүүлэх боломжтой боллоо.

дэлгэрэнгүй
26 2024-03

Ард Санхүүгийн Нэгдэл, Эм Би Жи эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 

Ард Санхүүгийн Нэгдэл нь 2022 оны 11 сараас эхлэн Эм Би Жи эмнэлэгтэй хамтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд үүний хүрээнд Ардын ажиллагсдын эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллахаас гадна Эм Би Жи эмнэлгээр үйлчлүүлэгчид гүйлгээ бүрт урамшуулалтай Ард Аппаа ашиглан төлбөр төлөх боломжийг нээж, мөн Ард Кредит компанийн нэвтрүүлсэн Pick n Pay үйлчилгээгээр төлбөрөө хуваан төлөх боломжийг нээж байсан. Харин одоо Ардын үнэнч хэрэглэгчид буюу Элит, Премиум зэрэглэлийн харилцагчдад тусгай үнэ төлбөрөөр, онцгой нөхцөлтэйгөөр үйлчлэхээр боллоо.

дэлгэрэнгүй
22 2024-03

Ард Секюритиз ҮЦК Шинэ Гэр Түншлэл компанитай хамтран ажиллахаар боллоо

Улаанбаатар хотын агаар болон хөрсний бохирдлын эсрэг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудад харьцангуй бага өртөгтэй урт хугацааны санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс татах боломжийг нээхээр Ард Секюритиз ҮЦК болон Шинэ Гэр Түншлэл компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.

дэлгэрэнгүй
22 2024-03

Ард Секюритиз ҮЦК, ОРИ Студиос ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ

Олон Улсын стандартад нийцсэн бүтээл туурвих зорилготой кино болон контент үйлдвэрлэгчдийн нэгдсэн медиа хаб байгуулах төсөлд харьцангуй бага өртөгтэй урт хугацааны санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс татах боломжийг бий болгох Хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.

дэлгэрэнгүй
04 2024-03

Ард Санхүүгийн Нэгдлийн Дата Судалгаа Эрхэлсэн Захирлаар Чулууны Алтан-Өлзий томилогдлоо.

Улаанбаатар хот, Монгол Улс, 2024-03-01 - Ард Санхүүгийн Нэгдлийн Дата Судалгаа Эрхэлсэн Захирлаар Чулуун овогтой Алтан-Өлзий томилогдлоо. Тэрбээр Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийн дата судалгаа, шинжилгээ болон шинэ тутам хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын чиглэлийн судалгаа, нэвтрүүлэлтийн үйл ажиллагааг Группын хэмжээнд удирдаж ажиллах юм.

дэлгэрэнгүй
23 2024-02

Ард Санхүүгийн Нэгдэл Малчдад 300 сая төгрөгийн уурагт тэжээл хандивлаж, 3000 гаруй малчдын зээлийн хүү болон төлөлтийг 8 сараар хойшлуулав.

Ард Санхүүгийн Нэгдэл нь өөрсдийн санхүүжүүлдэг СКОПА төслийн хүрээнд 2022 оноос эхлэн малчдад зээл олгосоор ирсэн билээ. Тэгвэл Монгол Улсад зудын бодит эрсдэл бий болж, хаваржилт хүндэрч байгаа энэ үед Ард Санхүүгийн Нэгдлийн зүгээс малчдаа дэмжсэн арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

дэлгэрэнгүй
15 2024-02

Ард Кредит ББСБ ХК-ийн нэмэлт хувьцааны цан цохих ёслол Монголын Хөрөнгийн Биржийн танхимд боллоо

Ард Кредит ББСБ ХК-ийн нэмэлт хувьцааны цан цохих ёслол Монголын Хөрөнгийн Биржийн танхимд боллоо. Ард Кредит ББСБ ХК нь 2019 онд IPO хийж, олон нийтэд хувьцаа компани болсноос хойш 5 жилийн дараа FPO буюу нэмэлт хувьцааг олон нийтэд санал болголоо. Энэ удаа компанийн 30% буюу 84,000,00 ширхэг хувьцааг нэмж гаргаж байгаа бөгөөд нэгж хувьцааг 106 төгрөгөөр үнэлж, нийт 8.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх юм.

дэлгэрэнгүй
01 2023-11

Ард Санхүүгийн Нэгдэл Монголын үндэсний сошиал коммерс платформыг дэмжин ажиллахаар боллоо

Ард Санхүүгийн Нэгдэл нь Монголын анхны сошиал коммерс Mongol.net-ыг дэмжин ажиллахаар болж, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Золбоо, Некст Сошиал Платформ Провайдер ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Мөнххишиг нар хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ. Mongol.net нь 2023 оны 11 сарын 25-нд Улаанбаатар зочид буудлын их танхимд нээлтээ хийх ба тус платформын нээлтийн арга хэмжээнд Ард Санхүүгийн Нэгдэл ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллана.

дэлгэрэнгүй
31 2023-10

Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн Дарга Ганхуяг Solana Breakpoint 2023 Форумын тайзнаа илтгэгчээр уригдлаа

2023 оны 10 сарын 30-наас 11 сарын 3-ны өдрүүдэд Нидерланд Улсын Амстердам хотод зохион байгуулагдаж буй Solana Breakpoint 2023 Форумд Ард Санхүүгийн Нэгдлийн Зөвлөлийн Дарга Ч. Ганхуяг уригдаж, Хөрөнгө Оруулагч Үндэстэн сэдвээр илтгэл тавихаар боллоо.

дэлгэрэнгүй
30 2023-10

Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн хараат бус түр гишүүнээр Роланд Нэш сонгогдлоо

Ард Санхүүгийн Нэгдлийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурлаар Роланд Нэшыг ТУЗ-ийн хараат бус түр гишүүнээр томиллоо. Тэрээр VPE Капитал компанийн үүсгэн байгуулагч бөгөөд эдийн засаг, банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарт 30-аад жил ажилласан туршлагатай.

дэлгэрэнгүй
07 2023-09

Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү Эрхэлсэн Захирлаар Хүрэлбаатарын Билгүүн томилогдлоо

Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү Эрхэлсэн Захирлаар Хүрэлбаатар овогтой Билгүүн томилогдлоо. Тэрээр Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийн санхүүгийн үйл ажиллагааг группын хэмжээнд удирдаж ажиллах юм.

дэлгэрэнгүй
25 2023-07

Ард Санхүүгийн Нэгдэл нүүрстөрөгчийн хийг бууруулах дэвшилтэт платформд хөрөнгө орууллаа

Ард Санхүүгийн Нэгдэл нь Сингапурт төвтэй тусгай зориулалтын компаниараа дамжуулан нүүрстөрөгчийн хийг бууруулах дэвшилтэт технологи бүхий Offsetted платформд хөрөнгө оруулснаа дуулгахад таатай байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь Ард Санхүүгийн Нэгдлийн олон улсын Байгаль орчин, Нийгэм, Засаглалын (ESG буюу БОНЗ) стандартыг дагаж мөрдөх амлалтын нэг хэсэг бөгөөд компаниудын БОНЗ-ын үйл ажиллагаанд тулгуурлан үнэлэлт дүгнэлт өгөх замаар нийгмийн ухамсартай хөрөнгө оруулалтын шийдвэрийн үндэс суурийг бүрдүүлж байна.

дэлгэрэнгүй
03 2023-07

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь БНХАУ-ын ТОП аж ажуйн нэгж Жиэн Лун Групптэй хамтын ажиллагаа эхлүүлэх санамж бичиг байгууллаа

Санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэгч Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь БНХАУ-ын ТОП 100 компанийн нэг болох Жиэн Лун Групптэй хамтын ажиллагаа эхлүүлж, Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал Б.Золбоо болон Жиэн Лун Группын Өвөр Монгол дахь Тун Ие Группын ТУЗ-ийн дарга Ноён Ма нар гэрээнд гарын үсэг зурлаа.

дэлгэрэнгүй
28 2023-06

Ард Санхүүгийн Нэгдэл Жюү Жицүгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг дэмжин ажиллана

Ард Санхүүгийн Нэгдэл Монголын Жюү Жицүгийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэж, 2023 оны 7 сарын 14-20-ны хооронд “Хамтдаа бүтээнэ” уриан дор Монгол Улсад зохион байгуулагдах Жюү Жицүгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг дэмжин ажиллахаар боллоо. Ийнхүү Монгол Улсад анх удаа Дэлхийн хэмжээний томоохон тэмцээн хийгдэж буй түүхэн үйл явдлыг Ардын хамт олон хамтдаа гэрчилж байгаадаа баяртай байна

дэлгэрэнгүй
22 2023-06

Ард Санхүүгийн Нэгдэл Дэлхийн Эдийн Засгийн Форумын Шинэ Аваргууд нийгэмлэгийн гишүүн байгууллагаар элссэн анхны Монгол компани боллоо 

Дэлхийн Эдийн Засгийн Форумын “New Champoins” буюу Шинэ Аваргууд нийгэмлэгийн гишүүн байгууллагаар Ард Санхүүгийн Нэгдэл ХК уригдан элслээ. Ийнхүү Ард нь Дэлхийн Эдийн Засгийн Форумын нийгэмлэгт элссэн анхны Монгол компани боллоо.

дэлгэрэнгүй
16 2023-06

Ард Санхүүгийн Нэгдлийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Даргаар Ч.Ганхуяг, Гүйцэтгэх Захирлаар Б.Золбоо томилогдлоо

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж буйтай холбогдуулан Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдсанаар Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар Ард Санхүүгийн Нэгдлийн үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг сонгогдон ажиллахаар болов. Энэ хурлаар Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн саналаар Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү Эрхэлсэн Захирал Батбилэгийн Золбоог Группын Гүйцэтгэх Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

дэлгэрэнгүй
25 2023-04

Ард Санхүүгийн Нэгдэл болон Шамбала 2056 төсөл хамтын ажиллагаа эхлүүллээ

Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Шамбала Инженеринг Кампус ХХК хамтын ажиллагаа эхлүүллээ. Уг хамтын ажиллагааны хүрээнд тогтвортой ногоон байгууламжийг бий болгох, цөлжилтийг урлаг технологиор сааруулах чиглэлд хамтран ажиллана. Ингэхдээ Ард Апп хэрэглэгчид “ШАМБАЛА ИНЖЕНЕРИНГ КАМПУС ХХК”-ийн ART’N TECH төслөөс мод болон өөрийн модны дугаарлалттай мерчиндайзыг Ард Апп ашиглан худалдан авах боломжтой.

дэлгэрэнгүй
20 2023-03

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛЖ БАЙНА

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.2, 81.5.2, 81.5.3 дахь заалтуудыг үндэслэн Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

дэлгэрэнгүй
20 2023-03

A70D Форвард хэлцлээр 20 сая ширхэг АрдКойныг зах зээлээс буцаан татлаа 

2023 он гарснаас хойш дэлхий нийтээр криптовалютын зах зээл сэргэж, нийт зах зээлийн хэмжээ 48.8% өссөн. Үүний дотор Биткойн (BTC) 66.1%, Этэриум (ETH) 45.8% өсөлт үзүүлсэн бол Монголын анхны блокчэйн технологид суурилсан урамшууллын оноо АрдКойн (ARDX) 63.1% өсөөд байна.

дэлгэрэнгүй
15 2023-03

Ардын Тэтгэврийн Данс ХХК-ийн Дэд Захирлаар Төгсөөгийн Азжаргал томилогдлоо.

Т.Азжаргал нь Ирээдүйгээ өмчил уриатай Ардын Тэтгэврийн Данс ХХК-ийн Хамтын ажиллагааны газрыг удирдан чиглүүлэх бөгөөд үүнд борлуулалт, хамтын ажиллагаа, маркетинг, харилцагчийн үйлчилгээний хэлтсүүд багтах юм.

дэлгэрэнгүй
13 2023-03

АППРЕНТИС МОНГОЛ ШОУНЫ ЯЛАГЧ Ж.ДАШНЯМ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОГДЛОО

Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компани болох Ард Венчурс ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Жаргалсайхан овогтой Дашням томилогдлоо. Ж.Дашням нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд Группын хэмжээнд дижитал стратегийг удирдан чиглүүлэх бөгөөд Ард Санхүүгийн Нэгдлийн Дижитал Стратеги Эрхэлсэн Захирлын ажлыг хавсран гүйцэтгэх юм.

дэлгэрэнгүй
27 2023-02

Ард Санхүүгийн Нэгдэл ХК Ticket.mn-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ

Ард Санхүүгийн Нэгдэл ХК Монголын хамгийн том тасалбар худалдааны платформ болох Ticket.mn-тэй хамтран ажиллахаар боллоо. Уг хамтын ажиллагааны хүрээнд Ticket.mn цахим платформ дээрх тасалбарууд Ард Аппад нэмэгдэж, Ард Апп хэрэглэгчид АрдКойн урамшууллын оноогоо ашиглан тасалбараа хөнгөлүүлэн авах боломж нээгдэх юм.

дэлгэрэнгүй
17 2023-02

Хү хамтлагийн Метаверс дэх анхдагч тоглолт 

Хү хамтлаг - Ард Санхүүгийн Нэгдлийн дэмжлэгтэйгээр The HU in the Metaverse тоглолтоо 2023 оны 3 сарын 30-ны өдөр хийхээр боллоо. Виртуал орчинд хийгдэх уг тоглолтод Ард болон ТэнГэрЛиг Медиа Нэгдэл, МОСТ Финтек, ГрэйпСити, Дайвэрс Солюшнс, idax, МетаФорс, Ард Бит, Ард Арт, Монгол ДиФай зэрэг технологи, санхүүгийн компаниуд хамтран ажиллаж, дэлхийд анх удаа зохиогдох мета рок концертыг хийж байгаа юм.

дэлгэрэнгүй
17 2023-02

Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг Дэлхийн Бичил Санхүүгийн Форумд уригдан оролцохоор боллоо

2023 оны 3 сарын 16-17-ны өдрүүдэд Чех улсын Праг хотод зохион байгуулагдах Дэлхийн Бичил Санхүүгийн Форумд Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал Хутагт овогтой Чулууны Ганхуяг “Цар тахлын дараах нийгэм дэх санхүүгийн хүртээмжтэй байдал” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар уригдан оролцохоор боллоо.

дэлгэрэнгүй
07 2023-02

Ард Санхүүгийн Нэгдэл, Монголын Хөлбөмбөгийн Холбоог дэмжин ажиллаж байна 

Ард Санхүүгийн Нэгдэл нь Монголын Хөлбөмбөгийн Холбоотой урт хугацаанд хамтран ажилласаар ирсэн. Уг хамтын ажиллагааны хүрээнд ногоон талбайд эх орныхоо нэрийг мандуулагч хөлбөмбөгийн тамирчид, ажиллагсдын баярт үйл ажиллагаа болох 2015 оноос хойш жил бүр зохион байгуулж буй “Алтан бөмбөг - 2022” арга хэмжээг дэмжэн ажиллаж, Монголын хөлбөмбөгийг дэлхийд таниулах, Монгол хөлбөмбөгийн тамирчид, албан хаагч, шүтэн бишрэгчдийг дэлхийн домогт тамирчидтай уулзуулах “Уэсли Браунтай үдэш” тусгай арга хэмжээг зохион байгууллах гэж байна.

дэлгэрэнгүй
02 2023-02

Ардын Мэдэгдэл 

Ард Санхүүгийн Нэгдлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд урамшууллаар олгогдож ирсэн АрдКойны талаар нийгмийн сүлжээнд ташаа мэдээлэл гарч байгаад компанийн зүгээс хариу тайлбар мэдэгдэл хүргүүлж байгааг хүлээн авна уу

дэлгэрэнгүй
20 2022-12

Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Даатгал, Амар Даатгал компаниуд хамтын ажиллагаа эхлүүллээ

Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Даатгал ХК Амар Даатгал ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ. Уг хамтын ажиллагааны хүрээнд Ард болон Амар Даатгал хамтран даатгалын зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг дээд түвшинд хүргэх, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллах юм.

дэлгэрэнгүй
19 2022-12

Ард Санхүүгийн Нэгдэл болон TomYo Edtech хамтын ажиллагаа эхлүүллээ 

Ард Санхүүгийн Нэгдэл ХК, TomYo Edtech ХХК хамтын ажиллагаа эхлүүллээ. Уг хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн боловсролд хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн боловсролыг хүртээмжтэй түгээхэд чиглэн ажиллах юм.

дэлгэрэнгүй
17 2022-12

Ард Санхүүгийн Нэгдэл ХК 2022 оны Монголын шилдэг санхүүгийн нэгдэл компаниар нэрлэгдлээ

Ард Санхүүгийн Нэгдэл нь Global Banking & Finance Review сэтгүүлээс Шилдэг банк бус санхүүгийн байгууллага ангиллын 2022 оны Монголын шилдэг Санхүүгийн Нэгдэл компаниаар шалгарлаа. Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилготой Ард Санхүүгийн Нэгдэл нь өдгөө 61,000 хувьцаа эзэмшигч, 1.3 сая харилцагчтайгаар Ард Аппаараа дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг санал болгодог.

дэлгэрэнгүй
16 2022-12

Крипто Үндэстэн ХК түүхэн шийдвэр гаргалаа

2022 оны 12 сарын 16-ны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар Компанийн стратегийн чиглэлд өөрчлөлт оруулж, цаашид үйл ажиллагаагаа төрөлжүүлэх, өргөжүүлэх хэд хэдэн чухал шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч idax, АрдКойн лоялти оноог гаргагч Ард Бит, стэйблкойн болох Монгол Тетерыг гаргагч Монгол ДиФай, блокчэйн хөгжүүлэгч Дайверс Солюшнс, мета платформ Металандыг хөгжүүлэгч Метафорс, NFT зах зээл болох Ард Арт, крипто мэдээллийн цогц сайт Krypto.mn, лоттоны МПерс зэрэг компаниудын хувийг Крипто Үндэстэн ХК-д нэгтгэхээр боллоо.

дэлгэрэнгүй
13 2022-12

#БидИлүүБайжЧадна аяны хүрээнд Mонгол Улсын 1.3 сая хүүхдэд AARD хувьцаа олгохоор боллоо

#БидИлүүБайжЧадна аяны хүрээнд Mонгол Улсын 1.3 сая хүүхдэд AARD хувьцаа олгож, хөрөнгө оруулагч болголоо. Компаниас Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох, эх орныхоо ирээдүй хойч үед илүү гэгээлэг, сайн сайхан нийгмийг бүтээлцэх зорилгын хүрээнд #БидИлүүБайжЧадна аяныг эхлүүлсэн билээ.

дэлгэрэнгүй
06 2022-12

#БидИлүүБайжЧадна аяны хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийн (AARD) хувьцаа эзэмшигчдийн хүүхдүүддээ 5 ширхэг хувьцаа олгохоор боллоо 

#БидИлүүБайжЧадна аяны хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийн (AARD) хувьцаа эзэмшигч хүүхдүүд болон хувьцаа эзэмшигчдийн хүүхдүүддээ 5 ширхэг AARD хувьцааг олгох шийдвэр гарсныг дуулгахад таатай байна. Компаниас Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох, эх орныхоо ирээдүй хойч үед илүү гэгээлэг, сайн сайхан нийгмийг бүтээлцэх зорилгын хүрээнд #БидИлүүБайжЧадна аяныг эхлүүлсэн билээ.

дэлгэрэнгүй
02 2022-12

Ард Санхүүгийн Нэгдэл #БидИлүүБайжЧадна аяны хүрээнд нийт ажиллагсдынхаа хүүхэд бүрт 10 ширхэг AARD хувьцаа олголоо

Ард Санхүүгийн Нэгдэл #БидИлүүБайжЧадна аяны хүрээнд нийт ажиллагсдынхаа хүүхэд бүрт 10 ширхэг AARD хувьцааг олголоо. Компаниас Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох, эх орныхоо ирээдүй хойч үед илүү гэгээлэг, сайн сайхан нийгмийг бүтээлцэх зорилгын хүрээнд #БидИлүүБайжЧадна аяныг эхлүүлсэн билээ.

дэлгэрэнгүй
02 2022-12

Ард Санхүүгийн Нэгдлийн хамт олон Монгол Шуудан ХК-ийн 100 жилийн ойг тохиолдуулан салбарын тохижилтыг бүрэн хийж, хүлээлгэн өглөө

Ард Санхүүгийн Нэгдлийн хамт олноос Монгол Улсад харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Төр-Хувийн хэвшлийн сайн жишгийг тогтоож, Улаанбаатар хотын төв цэг болох түүхт Төв Шуудан дахь салбарыг олон улсын стандартад нийцүүлэн засварлан тохижуулж, хүлээлгэн өглөө.

дэлгэрэнгүй
09 2022-11

Ард Секюритиз ҮЦК-ийн Гүйцэтгэх Захирлаар Цолмонгийн Бархас томилогдлоо 

Ард Секюритиз Үнэт Цаасны Компанийн Гүйцэтгэх Захирлаар Цолмонгийн Бархас томилогдлоо. Тэрээр байгууллагын санхүү, маркетинг, менежментийн чиглэлээр 9 жил гаруй ажилласан туршлагатай. Голомт банкинд Салбар хариуцсан менежер, Таван Богд Групп-д Маркетингийн албаны дарга болон Ерөнхий менежерийн албан тушаал хашиж байснаас гадна Ард, Монгол ТВ хамтран бүтээсэн, дэлхийн алдарт бизнесийн нэвтрүүлэг Аппрентис Монгол шоуны ялагч болсноор Ард Холдингс Интернэшнл ХХК-ийн Гүйцэтгэх Захирал, Ард Санхүүгийн Нэгдлийн Маркетинг, ПР Хариуцсан Захирлаар тус тус ажиллаж байв

дэлгэрэнгүй
02 2022-11

Нийгмийн сайн сайхны төлөөх БидИлүүБайжЧадна аянг эхлүүллээ

Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Академи, АрдКидс хамтран нийгмийн, тэр дундаа Монголын ирээдүй болсон хүүхдийн сайн сайхны төлөөх БидИлүүБайжЧадна аянг санаачлан, эхлүүлж байна. Уг аяны зорилго нь томчууд бид ирээдүй хойч үедээ илүү гэгээлэг, илүү сайн сайхан нийгмийг үлдээх, түүнийхээ төлөө өнөөдрөөс эхлэн өөрийгөө дайчилж, үргэлжлэл болсон үр хүүхдэдээ эерэг нөлөөлөл үзүүлэхэд уриалж байгаа юм.

дэлгэрэнгүй
02 2022-11

Ард Санхүүгийн Нэгдэл MBG эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ

Ард Санхүүгийн Нэгдэл MBG - Гэмтлийн эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ. Хамтын ажиллагааны хүрээнд MBG эмнэлгээр үйлчлүүлэгчид Ард Апп ашиглан АрдКойн болон төгрөгөөр төлбөрөө төлөх боломжтойгоос гадна Pick n Pay - Хуваан төлөхөд нээлттэй юм. Түүнчлэн Ардын ТОП харилцагч нарт тусгай үнэ төлбөрөөр үйлчилгээ үзүүлэх ба өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх өдөрлөг, зөвлөмжийг идэвхтэй зохион байгуулж ажиллах юм.

дэлгэрэнгүй
21 2022-10

Төр - Хувийн хэвшлийн сайн жишгийг түүчээлж, хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ

Төр - Хувийн хэвшлийн сайн жишгийг түүчээлж, Ард Санхүүгийн Нэгдэл, Монгол Шуудан ХК, Скоп Аллианс ХХК, Майнд Тэч ХХК-ийн төлөөллүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн үндсэн зорилго нь төр - хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийлүүлэлтийн гинжин хэлхээний санхүүжилтийг хэрэгжүүлэх, бизнесийн орчинд шинэ боломжийг бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар орон нутгийн хөгжлийг дэмжин, хувь нэмэр оруулахад оршино.

дэлгэрэнгүй
14 2022-10

Хөрөнгө Оруулагч Үндэстэн - Солонгос Улсыг зорин очих гэж байна 

Ард Санхүүгийн Нэгдэл Солонгос Улсад суугаа Монголчууддаа зориулан нийт 7 хотод нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох, санхүүгийн мэдлэгийг хүртээмжтэй түгээх зорилготой уг нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирснээр та хөрөнгө оруулалт, хувийн санхүүгийн сургалтад хамрагдаж, мэдээлэл авахаас гадна хамгийн оновчтой хөрөнгө оруулалтыг хийх боломжтой юм.

дэлгэрэнгүй
08 2022-10

Ард Санхүүгийн Нэгдлийн шинэ салбар Дархан хотод үүд хаалгаа нээлээ 

Ард Санхүүгийн Нэгдэл ХК Дархан хотын иргэдэдээ үүд хаалгаа нээж, цар хүрээгээ тэллээ. Уг салбараас харилцагчид санхүүгийн цогц үйлчилгээг авах боломжтойгоос гадна санхүүгийн мэдлэгээ тэлэх мэргэжилтнүүдийн сургалтад хамрагдахад нээлттэй байх юм.

дэлгэрэнгүй
03 2022-10

Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн Гүйцэтгэх Захирлаар Булганы Гантулга томилогдлоо

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Булганы Гантулга томилогдлоо. Тэрээр анхны ажлын гараагаа ХасБанкнаас эхлүүлсэн бөгөөд хувийн хэвшлийн салбарт 20 орчим жил ажиллахдаа Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжид багтах компаниудыг амжилттай удирдаж ирсэн.

дэлгэрэнгүй
29 2022-09

Хөрөнгө Оруулагч Үндэстэн - Баялгийн Сангийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хийгдлээ

Монголын хөрөнгийн зах зээлд шинээр мэндлээд буй нээлттэй Хөрөнгө Оруулалтын Сан болох Хөрөнгө Оруулагч Үндэстэн - Баялгийн Сангийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болж өндөрлөлөө.

дэлгэрэнгүй
20 2022-09

Хөрөнгө Оруулагч Үндэстэн - Баялгийн Сан захиалга авч эхэллээ

Монголын анхны хамтын нээлттэй сан хөрөнгийн зах зээлд шинээр мэндлээд байгаа билээ. Хөрөнгө Оруулагч Үндэстэн - Баялгийн Санг анхны хаалттай хөрөнгө оруулалтын сан болон Үндэсний Хувьчлалын Санг үүсгэн байгуулж, амжилттай удирдсан Ард Менежмент ХХК танилцуулж буйгаараа онцлогтой.

дэлгэрэнгүй
13 2022-09

КриптоҮндэстэн ХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Д.Чадраабал томилогдлоо 

КриптоҮндэстэн ХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Д.Чадраабал томилогдлоо. Тэрээр Ард Санхүүгийн Нэгдлийн Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгодоо хүрэх үйлсэд сүүлийн 6 жилийн турш бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.

дэлгэрэнгүй
12 2022-09

ТэнГэр СиСтемс ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар М.Алтайбаатар томилогдлоо 

Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани ТэнГэр СиСтемс ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар М.Алтайбаатар томилогдлоо. Тэрээр Мэдээлэл технологи, бизнесийн салбарт 11 жил ажилласан туршлагатай бөгөөд онцолбол, GIZ (Германы Хамтын ажиллагааны Нийгэмлэг) олон улсын байгууллагын хувийн хэвшилтэй хамтран, Монголд анхлан хэрэгжүүлсэн төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

дэлгэрэнгүй
06 2022-09

Ард Санхүүгийн Нэгдлийн Технологи Эрхэлсэн Захирлаар Г.Гантуяа томилогдлоо

Ард Санхүүгийн Нэгдлийн Технологи Эрхэлсэн Захирлаар Г.Гантуяа томилогдсоныг Компанийн Нарийн бичгийн даргын албанаас мэдэгдэж байна. Тэрбээр Ард Санхүүгийн Нэгдлийн Мэдээллийн Технологийн үйл ажиллагааг удирдаж, технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх, компанийн дижитал бүтээгдэхүүнүүдийг төгөлдөржүүлэх, цахим шилжилтэд түүчээлэхэд онцгой анхаарч ажиллана.

дэлгэрэнгүй
02 2022-09

Хөрөнгө Оруулагч Үндэстэн сан мэндэллээ 

Монголын анхны хамтын нээлттэй сан хөрөнгийн зах зээлд шинээр мэндэллээ. Хөрөнгө Оруулагч Үндэстэн санг анхны хаалттай хөрөнгө оруулалтын сан болон Үндэсний Хувьчлалын Сан, Ард Менежмент компани үүсгэн байгуулж танилцуулж байгаагаараа онцлогтой. Нээлттэй сан нь харилцагчдын хөрөнгийг мэргэжлийн багаар удирдуулж, өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж, түүнээс бий болох өгөөжийг хөрөнгө оруулагчдадаа хуваарилан ажилладаг мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллага юм.

дэлгэрэнгүй
18 2022-08

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН ХАМТЫН НЭЭЛТТЭЙ ХОС ХААН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Ард Менежмент ҮЦК ХХК-ийн үүсгэн байгуулж буй удаах сан Хөрөнгө Оруулагч Үндэстэн хамтын нээлттэй ХОС нь ХААН Банктай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Уг сан нь дотоодын төдийгүй дэлхийд үнэ цэнтэй, шилдэг компаниудад хөрөнгө оруулалт хийж ажиллахаар зорьж буй мэргэжлийн хөрөнгө оруулалтын сан юм.

дэлгэрэнгүй
10 2022-08

Ард Аппликэйшн - Хуур Хөгжмийн Наадам (XMF)-ыг дэмжин ажиллахаар боллоо 

Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх зорилгоор 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Хуур хөгжмийн наадам (XMF)-ыг санхүүгийн бүх хэрэгцээг нэг дор цогцлоосон Ард Аппликэйшн дэмжиж ажиллахаар боллоо. Монголын хамгийн том цар хүрээтэй уг хөгжмийн наадам нь залуу уран бүтээлчдийн нуугдмал авьяасыг нээн илрүүлж, дотоод, гадаадын шилдэг хамтлаг, дуучдыг нэг тайзнаа гарган, урлаг соёлоор дамжуулан залуучуудыг эерэг хандлагад уриалах, дэлхийн жишиг бүхий хөгжмийн соёлыг түгээх зорилготой юм.

дэлгэрэнгүй
05 2022-08

Ардын Тэтгэврийн Данс ХХК-ийн Санхүү Эрхэлсэн Захирлаар Н.Батдорж томилогдлоо

Ардын Тэтгэврийн Данс ХХК-ийн Санхүү Эрхэлсэн Захирлаар Н.Батдорж томилогдлоо. Тэрээр компанийн санхүү, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг удирдаж, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, харилцагчдын хуримтлалыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан, үр өгөөжийг зохистой хэмжээнд хүргэж ажиллана

дэлгэрэнгүй
22 2022-07

Ард Даатгал ХК-ийн ТУЗ-ийн даргаар О.Одбаяр томилогдлоо

7 сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан ээлжит хурлаар Чулууны Ганхуяг ТУЗ-өөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу уг асуудлыг хурлаар шийдвэрлэж, чөлөөлөх шийдвэр гарсан бөгөөд 2013 оноос хойш компанийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Одончимэдийн Одбаярыг ТУЗ-ийн даргаар томилох шийдвэрийг гаргалаа.

дэлгэрэнгүй
01 2022-07

ХҮ (THE HU) ХАМТЛАГ ВИРТУАЛ ОРЧИНД БУЮУ МЕТАВЕРСТ АРДТАЙ ХАМТРАН ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА

Хү хамтлаг нь Ард Санхүүгийн Нэгдэлтэй (Ард) хамтран Метаверст тоглолт зохион байгуулахаар ажиллаж байна. Тоглолтын талаарх мэдээллийг тухай бүрт нь хамтлагийн болон Ардын сошиал сувгуудаар түгээнэ.

дэлгэрэнгүй